Гари Рассель: Би Н.Төгсцогттой тулалдахгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 24

IBO холбооны дэлхийн аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Олимпын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт ирэх наймдугаар сарын 3-нд тулалдахаар болсон билээ.
 

Мэргэжлийн боксын рингэнд 11 тулаан хийж, 11 ялалт байгуулсан манай тулаанч WBC холбооны бүсийг эзэмшиж буй Гари Рассельтай рингэнд гарах болсон.

Уг нь энэ хоёр боксчин тавдугаар сард тулалдах ёстой байсан боловч Рассель (30-1, 18 КО) зөвшөөрөөгүй. Харин энэ удаад WBC холбооноос Гарид хэрэв наймдугаар сард дахин “зугтвал” аваргын бүсийг нь хураан авч, Н.Төгсцогтод тулаангүй өгөх шийдвэр гаргаснаа дамжуулжээ. Хэдийгээр талууд хэлэлцээ хийж байгаа ч тохиролцож чадахгүй бол долдугаар сард промоутеруудын дуудлага худалдаа болно.

WBC холбооны аварга Гари Рассель чөлөөт агент болж, Эл Хеймоноос салсан. Удахгүй “Matchroom Boxing”-ийн Эдди Хернтэй гэрээ байгуулах шинжтэй. Сүүлийн дөрвөн жил дөрөв л тулалдсан бөгөөд жингийнхээ бусад холбооны аваргуудтай тулалдах боломж олж өгч чадаагүй промоутероосоо ийнхүү салжээ.

Харин Гари Рассель манай тамирчинтай тулалдах бодолгүй байна.

Гари саяхан ярилцлага өгөхдөө “Би WBA холбооны хагас хөнгөн жингийн аварга Лео Санта Крустэй тулалдах хүсэлтэй байна. Леогийн дасгалжуулагч нар надаас айгаад байгаа юм. Лео бол жирийн боксчин. Би дор нь цохиод унагаана. Түүний аваргын бүсийг л булаан авах гэж энэ жинд би үлдсэн. Хэрэв энэ тоглолтыг 2019 онд зохион байгуулахгүй бол би 59 кг-ын жинд дэвшинэ. Аваргын бүснээсээ татгалзаад, WBC холбооны 59 кг-ын жингийн аварга Мигель Берчельттэй тоглох болно. Мигелийн бүсийг авахад ямар ч асуудал байхгүй, хялбархан зүйл. Түүний цохиж унагаад цааш явна” гэж мэдэгдсэн байна.

ХАГАС ХӨНГӨН ЖИНГИЙН ДЭЛХИЙН АВАРГУУД

59 кг

WBA - Жервонта Дэвис (21-0-0, 20 KO), АНУ

WBC - Мигель Берчельт (36-1-0, 32 KO), Мексик

IBF - Тевин Фармер (29-4-1, 6 KO), АНУ

WBO - Жамел Херринг (20-2-0, 10 KO), АНУ

57,2 кг

WBA - Лео Санта Крус (36-1-1, 19 KO), Мексик

WBC - Гэри Рассель (30-1-0, 18 KO), АНУ

IBF - Жош Уоррингтон (29-0-0, 6 KO), Их Британи

WBO - Оскар Вальдес (26-0-0, 20 KO), Мексик

IBO – Н.Төгсцогт (11-0-0, 9 KO), Монгол

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.12) 2019 оны 06 сарын 29

Manaihan vhin yamar muuhai humuus we negiigee demjij chadahgui bol yadj chimeegui bj uzeee

0  |  0
irgen(66.181.161.80) 2019 оны 06 сарын 28

Togsoogoos ain gej bhgui ldee zugeer ih mongonii tulaan hiih geed bna

1  |  0
Zorojorj(202.126.88.52) 2019 оны 06 сарын 25

Манай Төгсөө мундаг

3  |  2
зочин(211.36.138.88) 2019 оны 06 сарын 27

манайхүнээс айгаад байхаар ч нөхөр биш л дээ. өндөр ашигтайтулаанд орох сонирхолтой байх шиг байгаан

11  |  0
Нэн Даруй(66.181.161.86) 2019 оны 06 сарын 27

Айгаагүй зүгээр өөртөө ашигтай тулаан хийх сонирхолтой байгаа Гарри маань

13  |  3
matilda(41.138.90.64) 2019 оны 06 сарын 28

Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

5  |  3
Зочин(202.126.88.207) 2019 оны 06 сарын 25

Манай хүнээс айгаа юу ахын дүү

0  |  3
Top