Норвегийн баялгийн сан Рио Тинтод үүдээ нээв

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 26

Норвегийн Засгийн газрын хэрэгжүүлдэг баялгийн сан олон жилийн дараа Рио Тинто компанийг хөрөнгө оруулах шаардлагагүй компанийн жагсаалтаас хасаж, дахин хөрөнгө оруулахаар болжээ. Зөвхөн Рио Тинтогоос гадна Америкийн жижиглэн худалдааны сүлжээ Walmart дэлгүүрийг ч мөн дээрх ангиллаас хассан байна.

Өдгөө нэг их наяд ам.доллароор хэмжигддэг Норвегийн Баялгийн сангийн Ёс зүйн зөвлөл 2008 онд хуралдаж Рио Тинтог хөрөнгө оруулах шаардлагагүй компанийн ангилалд багтаасан юм. Тухайн үед Индонези улсад хэрэгжүүлдэг “Грасберг” уурхайн төсөл, Засгийн газар, олон нийтийн дунд үүссэн маргааны улмаас хөрөнгө оруулахгүй компанийн жагсаалтад оруулсан аж. Дээрх жагсаалтад оруулсан даруйд Рио Тинто компани хариу тайлбар өгсөн ч харгалзан үзээгүй юм. Норвегийн баялгийн сан үүдээ нээсэн гэх мэдээллийн дараа Рио Тинто компанийн нэгж хувьцаа 1.31 хувиар өсөж, 61.50 фунт стерлингт хүрч хаагджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top