Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Скай хайпер маркет" ХХК-ийн "Чингис" И-март салбарт гал гарсантай холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын 28 ахлах байцаагч хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар хөө тортог болсон, хайлсан, сав баглаа боодол гэмтсэн зэрэг шаардлага хангахгүй 83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгасан байна. Ангилан ялгасан хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнээс 139 дээж авч НМХГ-ын төв лабораторид шинжилж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )