МХЕГ-ын даргын баталсан 01/05 тоот “Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарт хүнсний аюулгүй байдлыг хангуулах,хоол, хүнснээс шалтгаалан гарч болзошгүй хоолны хордлого, хордлогот халдвар, Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах талаарх мэдэгдэл, зөвлөмжийг хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.
Хяналт шалгалтыг дараах чиглэлүүдээр хийж гүйцэтгэж байна. Үүнд:
Хяналт шалгалтын талаар:
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлж, энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд 223 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан. Үүнд: Худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, гэр хорооллын хүнсний дэлгүүр 87,хүнсний үйлдвэр, цех 47, ресторан, зоогийн газар 89 хамрагдсан.
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр горимын дагуу тээвэрлэх, хадгалалтын онцгой нөхцөл шаардагдах бүх төрлийн түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг хөргүүр, хөргөх төхөөрөмжийн багтаамжийг тооцоолон хүлээн авах;
Гарал үүсэл нь тодорхой, шинжилгээ баталгаажилттай, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлаа алдагдаагүй, хаяг шошгын шаардлага хангасан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авч худалдаалах;
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг жижиглэн савлахдаа дагалдах шошгын мэдээллийн шаардлагыг хангуулж хэрэглэгчдэд хүргэх;
Хүүхдийн бэлгэнд шинжилгээ баталгаажилттай, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдаагүй, хаяг, шошгын мэдээлэл шаардлага хангасан, сахарын орц бага бүтээгдэхүүн сонгох;
Хоол үйлдвэрлэлийн газрын хүчин чадлыг тооцож хүлээн авалт зохион байгуулах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хадгалах, хөргөх, хөлдөөх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байх;
Хоол, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх, боловсруулсан хоолыг зөөвөрлөх тохиолдолд зориулалтын температур баригч бүхий сав, чингэлэгт савлах, ачилтын болон хүлээн авах, хэрэглэгчид олгох үеийн хэмийг хянах;
Болсон болон түүхий бүтээгдэхүүн холилдох нөхцөлийг бүрдүүлэхгүй байх;
Хоолыг гүйцэд боловсруулах, температурын хяналт тавих;
Хүлээн авалтад үйлчлүүлэгчдийн оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд загвар дээж авч, зохих нөхцөлд зөв хадгалах;
Баярын хүлээн авалтын ачаалалтай холбогдуулан шинээр түр ажилчид авахдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулан магадлагаа гаргуулсаны дараа ажилд томилох;
Ажлын байр, тоног төхөөрөмж, хоолны хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, ажиллагсдын хувийн ариун цэврийн байдалд дотоод хяналт тавьж, зохистой дадлыг мөрдүүлж ажиллах;
Ажлын байр, заалны энгийн салхивчийг 2 цаг тутам нээж агаар сэлгэлт хийх, механик агааржуулалтын системийг тогтмол ажиллуулах;
Коронавируст халдвар(COVID-19)-аас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг үйлчилгээний зааланд байршуулан, дэглэмийг сахиулах;/ажилчид амны хаалт зүүх, нэг удаагийн бээлий өмсөх, вакцины нэмэлт тунд хамрагдахыг зөвлөх/
3.Хүнсний үйлдвэрийн чиглэлээр анхаарах асуудлууд:
Бялуу, бялуун төрлийн бүтээгдэхүүнийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр орон нутаг руу тээвэрлэхгүй байх;
Бялуу, бялуун төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд орон нутаг руу тээвэрлэхдээ огноог тавихгүйгээр явуулдаг, бялууны чимэглэлд ордог нөөшилсөн жимсийг задалсан дариуд хэрэглэх;
4.Иргэдэд:
Тасалгааны температур нь бичил биетэн үржих таатай нөхцөл болдог тул баярын үеэр их хэмжээгээр бэлдсэн хоол, салат, зуушыг тасалгааны хэмд хадгалахаас зайлсхийж, хөргүүрт зөв хадгалан хэрэглэх;
Багцалж боосон хүүхдийн бэлгэнд орсон бүтээгдэхүүн нэг бүрийн хаяг шошго, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, хадгалалтын хугацааг нягталж, сахарын агууламж багатай хүнсний бүтээгдэхүүнийг сонгох;
Ил задгай болон гар дээрээс хөлдөж гэмтсэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх;
Оргилуун дарсыг худалдан авахдаа сав баглаа боодол, гарал үүсэл, хаяг шошгын мэдээллийг сайтар шалгаж авах;
Цахим сүлжээний худалдаанаас гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, согтууруулах ундаа худалдан авахгүй байх;
Баярын үеэр согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх, осгож бэртэхээс болгоомжлох;
Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл, гомдол, санал байвал НМХГ-ийн 70128012 утсанд мэдэгдэх боломжтой гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )