“Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгалаа” гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа.
Уг мэдэгдэлд, Монгол Улсын Засгийн газраас 2023 оны Төсвийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон бусад дагалдах 80 гаруй хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан. Эдгээр багц хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталсан тохиолдолд 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс Мэргэжлийн хяналтын байгууллага (Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг нийслэл дэх Мэргэжлийн хяналтын газар) үйл ажиллагаагаа зогсоох юм.
Одоогоор Мэргэжлийн хяналтын байгууллагын өдөр тутмын болон хяналт шалгалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг мэдэгдье гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Мэргэжлийн хяналтынхан нөгөө эржимжилт эхэллээ дээ.Цагаан сар, улсын баяр наадам бас бус баяр ёслолоор ЭРЖИМЖДЭГ байсан одоо бол ерөөсөө 1-2 сар л үлдлээ дээ УРА хашгираад урагшаа.