Газрын тосны бүтээгдэхүүн импортолдог байгууллагуудыг ШАЛГАЖ байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

Нийслэлийн Онцгой байдлын газраас газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг импортолдог, тээвэрлэдэг байгууллагуудад галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт, шалгалт хийж байна.

Шалгалтаар газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг иргэн, аж ахуйн нэгж болон авто тээврийн хэрэгсэлд жижиглэнгээр олгох зориулалттай хөдөлгөөнт шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааны аюулгүй байдлыг шалгаж, зөрчил дутагдлыг илрүүлэн, мэргэжил, аргазүйн заавар зөвлөмжийг хүргүүлж, хэрэгжилтийг хянах юм. 

Төлөвлөгөөт шалгалт энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 18

Авилгадуулчихгүй бол тэдний бүх булхай луйвар илэрнэ. Авилгадуулсан бол эсрэгээрээ харж л байгаарай.

0  |  0
Top