Хаяг шошгийн зөрчилтэй жимс, самрыг худалдаанаас татлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 25

Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороон дахь Энхтайваны өргөн чөлөөнд байрлах “Номинтав трейд” ХХК-ийн “Улсын их дэлгүүр” супермаркетад хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар “Номин фүүдс” ХХК-ийн ХБНГУ-аас импортолсон “Kluth” брэндийн 7 нэр төрлийн 100 гр, 125 гр, 200 гр-ын савлагаатай хатаасан жимс, самар нь хаяг, шошгын зөрчилтэй байх тул 154.0 кг, 650 ширхэг, 6.199.025 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг худалдаанаас татаж, нэмэлт стикерийг наалган, зөрчлийг арилгуулсан байна. Илэрсэн зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top