Байгаль орчин, уул уурхайн хяналтын газарт хандсан гомдлыг хүлээн авлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 12

Мэргэжлийн  хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө мэдээллийн төвөөр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 280 иргэн үйлчлүүлсэн байна. Энэ хугацаанд 181 хариутай албан бичиг, 13 өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авснаас албан бичгийн 37.6 хувийг шийдвэрлэж бусад албан бичиг, өргөдөл гомдол, хүсэлт хяналтын явцтай байна.

Байгууллагад ирүүлсэн албан бичгийн 50.6 хувь нь Дэд бүтцийн хяналтын газар, Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газарт хандсан бол Тамгын газар болон удирдах ажилтнуудад хандсан өргөдөл гомдол, хүсэлт 84.6 хувийг эзэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top