Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Лифтний хаалга онгорхой байна” гэх иргэний гомдлын мөрөөр “Альфа таун” хотхонд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар лифтэнд засвар, үйлчилгээг хугацаанд нь хийгээгүйгээс хонгилын хаалганы ховил бохирдож, гулгагч тахийж, мултарч унасан байсныг илрүүлжээ. Уг зөрчлийг “Хьюндай элеватор Монгол” ХХК-иар шуурхай засварлуулж, лифтийг хэвийн ажиллагаанд оруулсан байна.
Мөн “Альфа таун” хотхоны СӨХ-ны дарга, ажилчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагатай лифтний засвар, техникийн үйлчилгээний ажлыг гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, аюулгүй ажиллагааг хангах талаар үүрэг даалгавар өгчээ.
“Лифт эзэмшигч нь лифтийг ашиглалтад оруулсны дараа ээлжит техникийн магадлалыг 12 сар тутамд 1-ээс доошгүй удаа /засвар, техникийн үйлчилгээний ажлыг гэрээгээр гүйцэтгэж байгаа тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болон лаборатори техникийн магадлалыг гүйцэтгэнэ/ хийлгэх” гэсэн дүрмийн заалтыг мөрдөх, лифтний бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангах, өдөр тутмын хяналтаа сайжруулахыг орон сууцны хорооллуудын Сууц өмчлөгчдийн холбоодод зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )