Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор хууль бусаар хил давуулах гэж байсан 1.2 тн зэс, 574 кг адууны өлөн гэдэсийг Хилийн мэргэжлийн хяналтын алба илрүүлж, хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж шалгалтын ажлыг эхлүүлжээ.
Тодруулбал, экспортын хяналтын талбайд наймдугаар сарын 23-ны өдөр орж ирсэн 56-99 УБТ, 85-11 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд дугуйндаа 1.2 тн зэс, 574 кг өлөн гэдэс нууж, БНХАУ руу гаргах гэж байсан хууль бус үйлдлийг таслан зогсоосон байна.
Иймд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна. Тус хуулийн 11.21.11-д Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.
Улсын хилээр гаргахыг хориглосон эд зүйлийг боомтоор нэвтрүүлэх оролдлого сүүлийн нэг жилд гараагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )