Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын Өвөр Монголын музей, Монголын Үндэсний музейтэй хамтран "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын Өвөр Монголын Хятаны шилдэг үзмэр" үзэсгэлэнг өнөөдөр (2019.06.27) Монголын Үндэсний музейд нээлээ.
1100 гаруй жилийн тэртээх Хятан үндэстэн буюу Ляо улсын түүх, соёлыг өгүүлэх тус үзэсгэлэнд дэлхийг шуугиулсан археологийн нээлтийн нэг “Елюй Юй Жигийн бунхан”, “Чэнь-Гуо гүнжийн бунхан”, “Тугалжийн уулын бунхан”–ны олдворууд алт, мөнгөн эдлэл, гоёл чимэглэл, морины тоног хэрэгсэл, ваар шаазан, гэрэлт хөшөө, тахилын зан үйлийн эд өлөг зэрэг 70 иж 450 гаруй ховор нандин үзмэрийг анх удаа, нэг дор цогцоор нь дэлгэн үзүүлж байна.
Хятан улс нь X-XII зуунд Монголын өндөрлөгийн өмнөд хэсэг, одоогийн БНХАУ-ын умард нутагт аж төрж байсан нүүдэлчин угсааны үндэстэн бөгөөд 916 онд Их Ляо улсыг байгуулан, 200 гаруй жил оршин тогтносон түүхтэй.
Үзэсгэлэнг энэ зуны турш иргэдэд үнэгүй үзүүлэх юм.
Сэтгэгдэл ( 1 )
Эдгээр үзмэрийг төр асрамжлан ивээлдээ авч, хэзээ нэгэн өдөр төрийн манаач эдгээрээс хулуун аваад хил давуулсанаар Шанхайн үзсэгэлэн худалдаан дээр өндөр үнээр дамлагдаж юм тэгээд амар сайхандаа жаргана. Нэгэнтээ дамлагдах юм чинь хэзээ нь ямар хамаа байна? Шулуухан одоо үнийг нь тогтоогоод, баримтжуулж бүртгүүлээд тэр дуудлага худалдаан дээр үнэ хаялцуулаад зарчихмаар юмуу? Мөнгө нь ядаж улсад орох юм даа.