ЗАСГИЙН ГАЗАР: Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татахаар боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 06 сарын 28

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.06.28/ боллоо. Хуралдаанаар Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг албан үүргээс нь эгүүлэн татах шийдвэрийг гаргалаа. Түүнийг хүлээн авагч улсын хууль, журмыг хүндэтгэх үүргээ зөрчсөн гэж үзсэн байна.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ нь дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж, өөрийн болон ажилтнуудынхаа нэр дээр өндөр үнэтэй тээврийн хэрэгслийг БНХАУ-д татваргүй нэвтрүүлсэн зөрчил гаргасан байна. Ерөнхий сайд улс орны нэр хүндийг энэ мэтээр унагаж байгаа дипломат албан хаагчдад хариуцлага тооцох тухай саналыг Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж хэлэлцүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд Д.Цогтбаатарт үүрэг болгожээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бар(122.201.21.225) 2019 оны 07 сарын 02

энэ хулгайч ямар ч сухгууль төгсөөгүй ш дээ. Баянхонгорын морин уяачдын холбооны ерөнрийлөгч гээд л балайраад явж байсан сумтай гар. Дараа нь хотод гуравхан жилийн өмнө л сэлбэгийн ченж гэцсэн л тууж явсан. монгол сөнөжээ

0  |  0
Зо(139.5.219.122) 2019 оны 06 сарын 30

хар тамхитай холбогдсон тэр түрк хоёр дуракаа яасан бэ? Хятад руу машин оруулхад яадгийм, чадаж байгаа бол хийх лэ хэрэгтэ шт

0  |  0
Top