Засгийн газраас 151 байршилд 248.8 га газрыг үнэгүй эзэмшүүлэх шийдвэрийг гаргалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 06 сарын 28

Засгийн газрын өнөөдрийн /2019.06.28/ хуралдаанаар 4911 иргэнд үнэгүй газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, энэ онд есөн дүүргийн 151 байршилд 248.8 га газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 4911 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөжээ. 

НИТХ-аас ирүүлсэн саналыг үндэслэн энэ онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Одоогоор нийслэлийн нийт иргэдийн 13.3 хувь буюу 198237 иргэн 10530.3 га газрыг өмчлүүлээд байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top