ЗАСГИЙН ГАЗАР: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах цогц асуудлыг хэлэлцэж байна 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 07 сарын 03

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ удаагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 40 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Хуралдаан 08.00 цагт эхэлсэн бөгөөд яг одоо өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах цогц асуудлыг хэлэлцэж байна. Дараа нь, Дипломат ажилтны ёс зүйн болон сахилгын дүрмийг батална. Түүнчлэн Ерөнхий консулыг эгүүлэн татах асуудал, Чингис хааны музей байгуулах, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл гэх зэрэг нийт 40 гаруй асуудлыг хэлэлцэнэ. Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top