Алла Пугачева вокзалын тавцан дээгүүр машинтай явжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 03

ОХУ-ын Ардын жүжигчин Алла Пугачева галт тэргэнд суухдаа Москвагийн Вокзалын перрон буюу тавцан дээгүүр машинтайгаа явж, вагоныхоо дэргэд буусан нь ОХУ-ын цахим ертөнцийн нэгэн дуулиан болоод байна.

Алдарт одыг зай завсаргүй шүүмжилж байгаа тул Пугачевагийн төлөөлөгч энэ талаар тайлбар өглөө. Тэрээр “Вокзалд ачигч нар байгаагүй тул бид машинтайгаа явахаас өөр аргагүй болсон. Өмнө нь чемодан ачсан машин явж байхыг харсан. Галт тэрэг хөдлөхөөс нэг цагийн өмнө ирсэн тул зорчигч нарт саад болоогүй” гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын Төмөр замын газраас хэргийг шалгаж, ажилтан нартаа арга хэмжээ авчээ.

Харин ОХУ-ын одод Алла Пугачеваг хамгаалан үг хэлсээр байна.

Владимир Винокур “Тиймээ, тэр машинаар ирсэн. Гэхдээ нэгдүгээрт, тэр бол Алла Пугачева. Хоёрдугаарт залуу хүн биш шүү дээ. Алла явган алхаад хүмүүстэй гар бариад явж байх ёстой байв уу”

Любовь Успенская “Алла Борисовна шиг агуу одыг энгийн хүмүүсээс онцгой авч үзэх ёстой”

Филипп Киркоров “Ардын жүжигчин хүн тавцангаар машинтай явж болохгүй гэж үү? 50 жилийн хөдөлмөр, гавьяагаараа тэр энэ зэргийн хүндлэл хүлээх эрхтэй. Түүнийг гар дээрээ өргөөд суулгах ёстой байсан. Энэ талаар яриа гарах ч ёсгүй. Яагаад гэвэл нэгдүгээрт, тэр эмэгтэй хүн. Хоёрдугаарт, Алла супер од”

Лев Лещенко “Үүнээс өөр хэлэлцэх асуудал Орост байхгүй гэж үү? Алла Борисовна алдартай хүн. Өөрөө чемоданаа бариад явган явах ёстой байсан юм уу?

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(124.158.120.78) 2019 оны 07 сарын 09

gudamjind taarwal bi law medehgui yum bn

0  |  0
Баагий(203.91.115.37) 2019 оны 07 сарын 07

Биднийхээр бол авилга авсан шүүгчийн мөнгийг өргөөд галт тэргэнд оруулж тавьж өгөх нь дээ. Алдарт дуучинтай барьцаад яахав .

0  |  0
meny zawyt migaa (31.177.206.152) 2019 оны 07 сарын 11

ona ochin frakrasna jenshina bochimu ne mojit bit

1  |  2
Зочин(103.57.92.80) 2019 оны 07 сарын 11

Хүндлэх хүнээ хүндлэх нь хүний ёс. Оросууд ч энийгээ мэднэ.

1  |  0
Зочин(103.57.92.80) 2019 оны 07 сарын 05

Хүндлэх хүнээ хүндлэх нь хүний ёс. Оросууд ч энийгээ мэднэ.

0  |  0
Тэрслүү(203.91.115.37) 2019 оны 07 сарын 07

Монголчууд минь ямар илүү чалчаа юм бэ. Оросууд хэрэгээ ѳѳрснѳѳ л ярилцаг. Монголчууд бидэ Аллааг элдэвлээд яахнав дээ

2  |  0
zocin(202.126.89.203) 2019 оны 07 сарын 05

Myndag

0  |  0
Зочин(202.126.89.9) 2019 оны 07 сарын 04

Зөнөг чавганц

0  |  0
Kkkk(211.36.140.163) 2019 оны 07 сарын 09

Xaxa ene chin Alla shude hivs devseed deeguur ni mashingai ni yavuulah yostoi bsiin

4  |  1
Padosti(66.181.161.5) 2019 оны 07 сарын 05

Өөрсдийхөө асуудлыг шийдчээд гаднын хүний асуудалд хошуу дүрцгээ, УРОДУУД

4  |  2
зочин(202.179.27.227) 2019 оны 07 сарын 04

хүмүүс цѳѳхѳн бна.хүмүүст дараа болоогүй.тавцанг машин нь гэмтээхгүй бол ягдаа бас болохгүй ч зүйл бишээ

0  |  1
Shulmas emgen (77.218.249.2) 2019 оны 07 сарын 06

Gadaadiin haan, hatan hurtel alhaad l yvdag shu dee. Ogor emgen uhej dald orohgui. Putin hurtel alhaad yvaj baihad

1  |  2
Batzorig(43.242.243.128) 2019 оны 07 сарын 05

Barial yvna ymar hogshin amitan bish tahir dutuu bish hogshin avgai. Olnii tanil hun

0  |  2
зочин(103.229.120.211) 2019 оны 07 сарын 05

яахав дээ цаа талд нь бас машин байж л бна ш дээ

1  |  2
Монгол(66.181.161.56) 2019 оны 07 сарын 05

Яахав дээ болж байна

6  |  1
Соёлтой орон цаанаа (103.14.38.137) 2019 оны 07 сарын 05

Соёлтой орон цаанаа л нэг сайхан шүү. Бие биенээ хүнлэх, ёслох гэж утгаар нь сайхан илэрхийлэх юм. Людмила Гурчинког амьд байхад нь Москвагийн маш урт байрны дээр маш томоор нэрийг нь гэрлэн чимэглэлээр бичиж байрлуулсан байсныг нүдээрээ харж бахархаж байлаа. Бодвол тэр байрнуудын нэгэнд амьдардаг байсан байх.

13  |  3
Top