“Уран зураг” гэх холбоо үгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн нэгэн онцгой үзэсгэлэн "Монгол арт" галерейд дэлгэгдээд удаагүй байгаа билээ. Цаг гарган тус үзэсгэлэнгээр зочлоход шинэ галерей, шинэ үзэсгэлэн хоорондоо уусан зохицож, гайхалтай орчинг бүрдүүлсэн байсныг дуулгахад таатай байна. "Монгол арт" галерейн үүдээр алхаад л нэг давхараас дөрвөн давхар хүртэл уран зургийн ертөнцөөр аялах боломжийг бүрдүүлж өгчээ.
Урнаар зурж, уран ухаанаар урлаж, бүтээхүйн гайхамшгийг мэдрүүлдэг зураачид бол яах аргагүй Монгол Улсын Төрийн шагналт, Ардын зураачид болох Б.Чогсом, До.Болд нар юм. Өнөөдөр /2019.7.3/ тэдний уулзалт, ярилцлага Монгол арт галерейд боллоо.
“Би сар руу аялмаар байна” гэж хүүхдэрхүү гэмээр гэгээн зүйл ярин, инээж суух энэ эрхэм бол Монгол Улсын төрийн шагналт, ардын зураач До.Болд. “Б.Чогсом багш дэндүү гэмээр байгалийн нарийн мэдрэмжтэй, аялах их дуртай. Багш бид хоёр их аялна.” хэмээн тэрбээр хажуудаа суугаа зураач Б.Чогсомын тухай ярина.
Багш, шавь хоёрын анхны хамтарсан "Урлагийн амьдрал" үзэсгэлэн долоодугаар сарын 1-нд нээлтээ хийсэнтэй холбогдуулан зураач Б.Чогсомын "Зиндаа" сэтгүүлийн "Галерей" буланд өгсөн ярилцлагаас онцлох 11 эшлэл, зураач До.Болдын "Урлагийн амьдрал" уулзалт, ярилцлагаас онцлох 11 эшлэлийг хүргэж байна.
Монгол Улсын Төрийн шагналт, Ардын зураач, Франц улсын Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Бадамжавын Чогсом
1
Миний хувьд амьдралын гол утга учир гэвэл урлаг. Би Монголын бүр нарийн хэлэх юм бол
хүн төрөлхтний дүрслэх урлагтай нарийн холбогдсон хүн.
2
Дүрслэх урлаг бол хүн нийгмийн хамгийн анхны бичиг үсэг гэж хэлж болно.
3
Зураач хүн олон талт амьдралаар амьдарч, сэтгэж явдаг учраас би энэ хорвоод
төрчихөөд юу хийх, яах ёстой вэ гэдгээ их эрт мэдэрсэн.
4
Нийгэмд соёлыг түгээнэ гэдэг асар их цаг хугацаа шаарддаг.
5
Урлаг бол хүнд сэдэв, том асуудал. Мэддэг, мэддэггүй гээд л... асуудал их гардаг л даа.
6
Зураач хүн судалгаа хийхгүйгээр хэзээ ч жинхэнэ зураач болохгүй.
7
Хүн болгон л юм хийдэг. Би номоор нь хийхийг боддог.
8
Хэчнээн их хөдөлмөрлөж байж тэр хөдөлмөрийн үр дүнд нэг зураг гардаг байхгүй юу.
9
Дүрслэх урлагийн жинхэнэ уран бүтээлч хүн тухайн нийгмийнхээ
жинхэнэ энциклопеди нь байх ёстой.
10
”Манай дэлхий миний сэтгэлд” бүтээлээ хийхдээ “Дэлхий яасан ч жижиг юм бэ дээ” гээд зурсан.
Яагаад гэвэл агуулга нь тодрох тусам дэлхий надад их жижиг санагддаг болсон.
11
Цаг хугацаа яваад л байгаа. Ард түмэн бүгдийг нь ойлгохгүй. Ер нь бүх иргэд боловсрох ёстой юм.
Гэтэл өнгө будаг, гоё ганганд их гэнэдэж байна.
Монгол Улсын Төрийн шагналт, Ардын зураач Долгоржавын Болд
1
Зурагдахгүй зүйл гэж үгүй.
2
Хүн сурахад хязгаар үгүй. Боломж гарвал нэг жилд нэг орон,
нэг ард түмний амьдралыг үзэх хэрэгтэй.
3
Би Африк, Латин Америк, Антарктид тив рүү аялж үзмээр байна.
Бүр боломжтой бол саран дээр ч очмоор байна.
4
Урлаг өөрөө их баян. Янз бүрийн урсгал, чиглэл, изм, хавчигдмал
номлол орчин үеийн урлагт байх ёсгүй.
5
Уран зураг бол орой хийгээд таслал үгүй урлаг юм.
6
Үзэгчид оюунлаг, гэгээлэг, үргэлж шинэ зүйлийг уран зургаас эрж,
хайж, шаарддаг болжээ.
7
Зураач хүн дэмий ярьж байх үедээ ч ажиллаж байх хэрэгтэй. Би яг одоо ч
та нарыг хараад дотроо дүрслээд сууж байна.
8
Хамгийн чухал нь оюун санааны хувьд үргэлж залуу байх. Сахалтай ч гэсэн...
9
Бид эрх чөлөөтэй амьдарч, уран бүтээлээ туурвих боломжтой байна.
Тиймээс зоригтой байх хэрэгтэй.
10
Уран зураг бол зогсолтгүй хувьсах үйл явц юм. Яг л хүн улам ихийг хүсэж,
мөрөөдөх тусмаа хэзээ ч зогсдоггүй шиг.
11
Зураач хүн үргэлж шинийг туршиж, эрж хайх хэрэгтэй.
Тиймгүй зураач, зураачийн амьдрал гэж үгүй.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Үнэхээр ховор авьяастай хүмүүс дээ. Урт насалж уран бүтээлээ туурвиарай.