Үлэг гүрвэлийн төв музейг Байгалийн түүхийн музейд нэгтгэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 03

Их эзэн Чингис хааны музей байгуулна

Засгийн газрын өнөөдрийн /2019.07.03/ хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяанд их эзэн Чингис хааны музей байгуулахаар шийдвэрлэв.

Үүнтэй холбогдуулан бусад музейд байгаа их хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд өлгийн зүйлийг музейн сан хөмрөгт шилжүүлэн, хувь хүнээс худалдаж авч, гадаад улсын музейд хадгалагдаж байгаа дурсгалуудын хуулбарыг байршуулахаар боллоо. Байгалийн түүхийн музейн одоогийн барилгыг буулгаж, тухайн газарт Чингис хааны музей барихад шаардагдах хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгах юм.  

Чингис хааны музей байгуулах нь эх оронч үзлийг дэлгэрүүлэх, үндэсний нэв нэгдлийг бэхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэхэд чухал хувь нэмэртэйгээс гадна аялал жуулчлалыг хөгжүүлж, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх боломж гэж тооцоолж байна.

Мөн Үлэг гүрвэлийн төв музейг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Байгалийн түүхийн музейд нэгтгэхээр шийдвэрлэв. Байгалийн түүхийн музейн захиргаа, сан хөмрөг, эд хөрөнгийг Үлэг гүрвэлийн төв музейн барилгад шилжүүлэх юм. Байгалийн түүхийн музейн барилгыг буулгаж оронд нь Чингис хааны музей барьж ашиглалтад оруулах  хүртэл нэгтгэсэн музей сан хөмрөгөөрөө иргэдэд үйлчилнэ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.188) 2019 оны 07 сарын 05

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top