ШИНЭ ҮЗЭСГЭЛЭН: "Уулсын өнгө" нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 04

Өнгөрсөн тавдугаар сард Орос, Монгол, Шинжан уйгарын 70 гаруй уран бүтээлчдийн хамтарсан судалбар зургийн аялалыг ОХУ-аас зохион байгуулсан бөгөөд уг аялалд оролцсон монгол уран бүтээлчдийн хамтарсан тайлан үзэсгэлэн өнөөдөр /2019.07.04/ Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд дэлгэгдэж байна. 

Үзэсгэлэн Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Чимэддорж, УГЗ С.Дагвадорж, МУЭ гишүүн ахмад зураач Н.Оросоо, МУЭ нэрэмжит шагналт зураач, СТА Г.Лхагвасүрэн, Х.Пүрэвжав, Я.Бат-Ирээдүй, Б.Очирхуяг, Р.Баярмөнх, П.Ганбат, П.Одон, СТА Г.Ариунболд, Х.Дастан, Ж.Ризабек, Б.Хайрат, К.Ёлка зэрэг уран бүтээлчдийн 60 гаруй судалбар зургаас бүрдэх аж. 

Эртний нүүдэлчдийн нутаг дэвсгэрт багтсан Горны Алтай байгалийн үзэсгэлэнт газрыг Алтай таван богдыг чанх ардаас харах боломжийг бий болгон судалбар зурГУУД болгож байгаагаараа ач холбогдолтой. Энэхүү судалбар аялалыг Монголын Урчуудын эвлэлтэй хамтран залуу уран бүтээлчдээ дэмжин жил бүр тогтмол үргэлжлүүлэхээр зорьжээ. 

"Уулсын өнгө" үзэсгэлэн долоодугаар сарын 04-14-ний өдрүүдэд Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд гарна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.188) 2019 оны 07 сарын 05

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top