ШИНЭ ҮЗЭСГЭЛЭН: "Монголын сайхан орон"

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 07

Монголын төрт улс үүссэний 2228 жил, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний баяр наадмын арга хэмжээний хүрээнд уламжлан болгон зохион байгуулдаг уран бүтээлчдийн хамтарсан "Монголын сайхан орон" шилдэг бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэх гэж байна. 

Үзэсгэлэнд жил бүр Монголын үзэсгэлэнт байгаль болон монголчуудын ахуй амьдралыг харуулсан сор бүтээлүүд дэлгэгдэж ирсэн. Энэ жил "Монголын сайхан орон" үзэсгэлэнг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын урчуудын эвлэл хамтран зохион байгуулж байгаа ажээ.   

Үзэсгэлэнгийн нээлт долоодугаар сарын 08-ны 11:00 цагаас Монголын урчуудын эвлэлийн Арт галерейд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top