Гранж рокын Хатан хаан Кортни Лав 55 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 09

Рок од, жүжигчин, “Hole” хамтлагийн дуучин, Курт Кобейний бэлэвсэн гэргий Кортни Лав өнөөдөр 55 нас хүрч байна. Тэр одоо ч тайзан дээр тамхи татаж, архи уудаг хэвээрээ. Түүнд төрсөн өдрийн баярын мэндийг хүргээд хамгийн хурц эшлэлээс нь толилуулъя.

“Би өмнө нь хар тамхи хэрэглэдэг байсан. Гэхдээ энэ талаар хэнд ч битгий хэлээрэй. Миний имижийг нураачихна”

“Намайг багаас минь бие даасан хүн болгон өсгөсөн ээждээ баярлалаа. Үеийнхэн минь гал яаж асаахаа ээжээсээ асууж байхад би бензин түгээх төвийг ч шатаасан чадах болсон байлаа”

“Би чөлөөлөгдөх гэсэн үгэнд дургүй. Гэхдээ хэрэв рок хөгжим эмэгтэйчүүдийг эрх чөлөөтэй болгож байгаа юм бол РОК мандтугай”

“Тамхи татах боломжтой хувийн онгоцоор нисэх шиг сайхан зүйл үгүй”

“Versace даашинз өмсөөд рок дуулна гэж байхгүй гэж намайг бичсэн байлаа. Яаж тоглож болдгийг би өөрийн биеэр харуулах уу”

“Манай гэр бунхан шиг л байна. Миний охинд энэ олон цамц хэрэггүй. Охиндоо свитер цамц, гитар, “Smells Like Teen Spirit” дууны үгийг өв болгон үлдээнэ. Бусдыг нь охин бид хоёр зарж, их мөнгө болгоод буяны үйлст зарцуулна”

“Рок дуучинтай хамт амьдарч, түүнийг ойлгож, дурлаж рок дуучин л чадна”

“Дэлхийн бүх бүсгүйчүүд гитар бариад чангаар хашгараасай гэж би хүсэж байна”

“Курт бид хоёр их мөнгөтэй байлаа. Бүгд л хулгайлахыг оролддог байсан. Курт үхсэн тэр өдөр манай дансанд 64 сая доллар орж ирсэн. Хэрэв ийм их мөнгө орж ирснийг тэр мэдсэн бол амиа хорлохгүй байсан байх”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top