Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дэд дарга Ван Чишанийн Монгол Улсад хийж буй айлчлал эхэллээ.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны бусад хүмүүс БНХАУ-ын Дэд дарга Ван Чишанийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтав.
Сэтгэгдэл ( 0 )