Орос гаралтай Холливудын одод

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 14

Холливуд, алдарт жүжигчид биднээс алс хол мэт санагдав ч тэдний дунд манай хойд хөршөөс гаралтай хүн цөөнгүй бий. Оскарын эзэд, Америкийн хамгийн алдартай жүжигчид дунд ч Оростой шууд холбоотой улсууд байна.

Леонардо ДиКаприо

 “Оскар”-ын шагналын эзэн Леонардо ДиКаприогийн эмээг Елизавета Смирнова гэдэг. Нэрнээс нь харсан ч орос хүн. 1917 оны хувьсгалын дараа тэр хар багадаа гэрийнхнийхээ хамт эхлээд Герман, дараа нь Америкт зугтан очжээ. Леонардо орос гаралтай гэдэгтээ дуртай.

Харрисон Форд

Харрисон Форд ч славян гарлаараа бахархдаг төдийгүй хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрт хамаатан саднаа уйгагүй хайж байгаа. 1907 онд түүний эмээ Минскээс АНУ-д цагаачилсан бөгөөд Форд ОХУ, Беларусьт хамаатан садан нь байгаа гэж үздэг.

Хелен Миррен

Хелен Миррен эцгийнхээ овгийг авч үлдсэн бол өдийд Елена Васильевна Миронова гэсэн нэртэй байх ёстой байлаа. Хелений өвөө Хаант засагт цэргийн инженерээр ажиллаж, Их Британид ажлаар байнга явдаг байжээ. Нэг удаагийн томилолтын үеэр Октябрийн хувьсгал гарч, тэр Орост буцан очихгүйгээр шийдсэн байна.

Мила Кунис

Мила оросоор маш сайн ярьдаг. Тэднийхэн Милаг бага байхад нь Украины Черновцовоос Америкт цагаачилсан байна. Түүний жинхэнэ нэр Милена Марковна.

Дэвид Духовны

Нэр нь орос гаралтайг нь батлан харуулж байгаа биз. Түүний аав Амрам Духовный, өвөө Мойше Духовный нар Америкт мөн л цагаачилж очсон хүмүүс. Нэг мэдэхэд нэрнийх нь арын нэг үсэг гээгдэж, Духовны овог үүссэн байна.

Мила Йовович

Мила Йовович Киевт төрсөн. Ээжийг нь Галина Логинова гэдэг ч серб аавынхаа Йовович нэрийг авсан. ЗХУ-д бага насаа өнгөрөөсөн тул одоо ч оросоор сайн ярьдаг.

Вайнона Райдер

Эдний гэрбүл бас л цагаачид. Вайнона орос гаралтайгаа нуудаггүй, Орос оронд хайртай гэдгээ байнга хэлдэг.

Сильвестр Сталлоне

Алдарт Рэмбогийн эмээ Роза Одесса хотын хүн байлаа. Сталлоне эмээгээ халуун дулаанаар дурсан ярих дуртай.

Роберт Дауни

Даунигийн гэрбүлийн түүхийг сөхөн үзвээс еврей, славян ул мөр их. Баталгаатай биш ч орос гаралтай нь гарцаагүй.

Памела Андерсон

“Плейбой” сэтгүүлийн одын элэнц эмээ нь бас л Оросоос АНУ-г зорьсон цагаач.

Владимир Ильич Ленин 1917 онд Пролетарийн хувьсгал хийсний ачаар Америк орон тун олон авьяаслаг жүжигчинтэй болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top