SOS: Баяр наадмын тав хоногт 50 хүн амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 07 сарын 17

Улаанбаатар хотын гудамж баяр наадмын өдрүүдэд эзгүйрч үлдэв. Хотоос хөдөөг зоригсод замын хүнс, аяллын хэрэгслээ базаагаад хөдөө гадаа гол ус бараадахаар явж одсон нь энэ. Үнэхээр баяр наадмыг гэр бүлээрээ тэмдэглэж амрах гэж зорьсон нэг хэсэг байхад архидан согтуурах шалтгаанаа болгосон хэсэг ч бий. Орон нутгийн иргэдийг “орк” хэмээн цоллоод гадуурхан хэлэлцдэг өнөөх хотынхон маань хөдөөгүүр нэг хэрэг тариад өчигдрөөс цуглажээ. Тэдний бохирдуулсан байгаль, хог хаягдлаа ил задгай хаяад ирсэн үйлдэл яав ч соёлт хотын иргэдийнх биш. Энэ бол баяр наадмын өдрүүдийн ердийн нэгэн дүр төрх.

Үнэхээр харамсмаар олон олон хэргүүд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Долоодугаар сарын 11-16-ны өдрүүдэд 15 хүн голд живж, амь насаа алдсаны дотор ой зургаан сартай хүүхэд ч байв. Эцэг, эхийн анхаарал сул, хайнга хандлагын алдаа энэ мэтчилэн олон гарч байна.

Түүнчлэн согтуурсан эмэгтэй машин барьж, голын эрэгт майханд унтаж байсан зургаа болон долоон сартай хоёр хүүхэд дайрч амь насыг нь хохироосон хэрэг баярын өдрөөр гарчээ. Баяр наадмаар архидан согтуурсан иргэдийн тарьсан хэрэг үүгээр төгсөхгүй. Энэ сарын 15-ны орой Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй долоон худагт наадамлаж явсан А гэх эмэгтэй өөрийн нөхөр болох Ж-г санаатайгаар дайрч амь насыг нь хөнөөсөн харгис хэрэг үйлдсэн байна.

Энэ мэт хэргүүдийн улмаас өнгөрсөн тав хоногт 50 орчим хүн амь насаа алдсан албаны тоо баримт бий. Өөрөөр хэлбэл, нэг хоногт арван хүн амь насаа алдсан гэсэн үг. Үүний цаана дор хаяж 50 хүүхэд өнчин хоцорч, 50 айл, тэдний ар гэрийнхэн нулимстай наадамлалаа.

Ийнхүү баяр наадам, амралт нэрийдлээр архидан согтуурч нэгнээ хөнөөх, халамцсан эцэг эхийн анхаарал болгоомжгүйн улмаас хүүхдүүд эндсэн хэргүүд, сэтгэлийн хөөрлөөр хурд хэтрүүлэн давхиж, осолдсон, бусдын эд хөрөнгө эрүүл мэндэд халдсан харамсалтай тохиолдлууд, өдөрт арав арваар нь алдсан эрдэнэт хүний алтан амь, энэ жилийн наадам бидэнд амралт зугаалгын өөр соёл хэрэгтэй болсныг тодоор харууллаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оркууд далд ор(66.181.161.2) 2019 оны 07 сарын 17

Оркуудл баахан тэнэж золбироо биз хотын хүмүүс хог тарихгүй тархи зүрхэнд нь тийм хүмүүжил байхгүй .Сая хөдөө яваал ОРКУУ дын жинхэнэ мөн чанарыг харлаа ттааралдсан газраа орилолдож очоод майхнаа бариад архиа гудраад нөгөө бөөлжис цутгамаар нэг аятай дуугаа эр эмгүй орилж дуулах аядаад тэр хавиар нэг бааж шээсэн хүмүүс өглөө нь энд тэндээс амь орж цуглаад приусэндээ чихэж аваад орилолдоод алга болсон тэнд байсан хотын хэдэн аялж яваа гэр бүлийнхэн шоконд ороод асаагаад орхисон нурмыг нь унтрааж хогыг нь бөөгнүүлэж орхиод хөдөлсөн

0  |  0
Top