"ТОСТ, ТОСОН БУМБА” үндэсний хэлэлцүүлэг болно

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 17

"ТОСТ, ТОСОН БУМБА” үндэсний хэлэлцүүлэгт урьж байна

Байгалийн үзэсгэлэнт Тост тосон бумбын нурууны эко систем устах аюул нүүрлэсэн эсэх, энэхүү бүс нутагт нүүрсний олборлолт, тээвэрлэлт явуулж эхлээд буй “Сауд Гоби Коэл Транс” компани хууль зөрчсөн эсэх, нутгийн иргэдийн эрх ашиг зөрчигдсөн эсэхийг тодорхой болгох зорилгоор бүх талыг оролцуулсан “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулах санаачилгыг “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ, “Байгаль хамгаалах Говийн иргэдийн санаачилга” ТББ хамтран гаргаж байна.

Хэлэлцүүлгийг 2019 оны 07 сарын 29-нд Төрийн ордонд зохион байгуулж, хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээгээр шууд дамжуулна.

Нийгэмд үүсээд буй ойлголтын зөрүү, талцал, бухимдалд эцсийн хариултыг өгч, Монгол улсын хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлэх нь хэлэлцүүлгийн хүрэх үр дүн юм.

Бүртгэлийн утас: 88225144, 91161437
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.97) 2019 оны 07 сарын 22

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22 995 414 913

0  |  0
Top