Алдарт тагнуулч Жеймс Бондын тухай 25 дахь кинонд 007 агентын дүрд өнгөт арьстан эмэгтэй Лашана Линч тоглох болжээ. Daily Mail-д бичсэнээр тус киноны найруулагчдын нэг нь “Энэ бол жинхэнэ орчин үеийн Бонд. Бондын кино болгонд гардаг зодоон тулаан гээд бүгд энэ кинонд байгаа. Бонд ч хэвээрээ. Гэхдээ тэр эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө тэмцдэг #MeToo үед амьдарч байгаагаа ухаарах хэрэгтэй” гэж ярьсан байна.
Шинэ киноны үйл явдлаас цухас дурдвал Бонд ажлаа зогсоож, амрахаар Ямайкад очно. Харин энэ хооронд 007 агентын албан тушаалыг эмэгтэй тагнуулчид олгох юм. Кинонд хуучин шинэ хоёр тагнуулч уулзана, гэхдээ хайр дурлалын харилцаа ч үүсэх гэнэ. Өөрөөр хэлбэл Дэниэл Крэйг кинондоо гарах нь гарна, гэхдээ гол дүр биш болжээ гэсэн үг. Бондын фэнүүд эмэгтэй агентыг эсэргүүцсэн үйл ажиллагааг олон нийтийн сүлжээгээр явуулж эхлээд байгаа. Тэд хэчнээн жендерийн тэгш байдал хэрэгтэй гээд эрчүүдийн хэдийн бүтээсэн дүрийг булаан авч болохгүй, өөрсдөө шинэ баатар бүтээх хэрэгтэй гэж шүүмжилж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )