52 нас хүрсэн Вин Дизелийн шилдэг 5 кино

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 18

Америкийн жүжигчин Вин Дизель өнөөдөр 52 нас хүрлээ. Тэрээр жүжигчин, найруулагч төдийгүй “One Race Films”, “Racetrack Records”, “Tigon Studios” гэсэн продюсерын компанитай. Дизель 2002 онд “Галзуу хурд” киноны Доминик Тореттогийн дүрээр  MTV Movie Awards шагнал хүртэж байлаа. Вин Дизель Мексикийн модель Палома Хименес нар 3 хүүхэдтэй. 2015 онд төрсөн отгон охиноо тэр Пол Уокерийн дурсгалд зориулан, Полин хэмээн нэрлэсэн юм.

“Saving Private Ryan”

1998, найруулагч Стивен Спилберг

Вин Дизель туслах дүрд тоглосон ч Спилбергэд тун таалагдсан гэдэг. Учир нь тэр өөрийн камераа бариад зураг авалтын талбар дээр зураг авч, найруулагчийн ажилд суралцах гэж ихээхэн хичээж байжээ. Вин сайн найруулагч болоогүй ч сайн продюсер болсон. Одоогийн байдлаар 20 гаруй кинон дээр тэр ажиллаад байна.

“Pitch Black”

1999, найруулагч Дэвид Туи

Сансрын адал явдалт энэ кино Вин Дизелийг алдаршуулсан билээ. Холливудад яг ийм баатар хэрэгтэй байлаа. Зэрлэг бүдүүлэг, догшин ширүүн баатрууд алга болоод байв. Тэр үед нэгэн найруулагч “Тулаантай киноны баатрууд бүгд тэтгэвэртээ гарчээ. Одоо хэн гарбуу бариад гүйх болж байна. Ди Каприог гүйлгэлтэй биш дээ” гэж бичиж байв. Үнэхээр Ди Каприо буу бариад гүйж эхэлсэн ч Дизельд буу илүү зохиж байлаа. Риддик бол Дизелийн хамгийн сайн дүр ч байж болно.

“The Fast and the Furious”

2001, найруулагч Роб Коэн

XXI зууны хамгийн амжилттай олон ангит бүтээлүүдийн нэг энэ кино дараагийн анги гарах болгондоо улам их мөнгө олж байгаа. Харин хамгийн эхний анги нь зардал мөнгө бага байсан ч зохиол нь илүү сайн байсан. Вин энэ ангид дөнгөж 2 сая доллароор тоглож байлаа. Ер нь шүүмжлэгчид эхний ангийг нь бүх цаг үеийн хамгийн шилдэг машины уралдаан, хөөцөлдөөнтэй кино гэж үздэг.

“xXx”

2002, найруулагч Роб Коэн

Экстрим спорттой энэ кино Дизелийн нэр хүндийг улам өргөсөн.

“Guardians of the Galaxy”

2014, найруулагч Жеймс Ганн

Энэ кинонд Винд бараг үг хэлдэггүй модны дүр оногдсон. “Би Грут байна” гээд л явж байдаг мод ч Дизель дүрдээ тун их анхаарсан юм. “Би Грут байна” гэдгээ тэр орос, франц, испани, португал, хятад хэлээр хэлээд сурсан гэж байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top