Өмнөговь аймгийн Гурвантэс сумын тусгай хамгаалалттай Тост, Тосон бумбын нуруунд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан “Саус гоби коэл транс” ХХК-ийн уурхай үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар бүрэн зогсоолоо. Тодруулбал, тус компани уурхайдаа “тэг” зогсолт хийж, бүх техник хэрэгслүүдээ Баянхонгор аймаг руу тээвэрлэж эхэлсэн байна. МХЕГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар ажлаа хийж, тус уурхайн үйл ажиллагааг зогсоож чадаагүй ч орон нутгийн иргэд, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагынхны тэмцэл тодорхой үр дүнд хүрлээ. Өмнө нь тус компанийн үйл ажиллагаа явуулж буй уурхайн талбайд хөрсний шүүрлийн ус ихээр хуримтлагдсан нөхцөл байдалтай байгааг сэтгүүлчдийн баг газар дээрээс нь сурвалжлан мэдээлсэн.
Нөгөө талаар, “Саус гоби коэл транс” ХХК уурхайн үйл ажиллагаагаа гэнэт зогсоож байгаа нь ямар заль хэрэглэх гэж байна вэ хэмээн хардахад хүргэв. Нэгдүгээрт, БОАЖЯ-ны санаачилгаар, УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ болон Цагдаагийн ерөнхий газар, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг гарч, тус уурхайд хяналт шалгалт хийхээр болсон. УУХҮЯ-ны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг уурхайн талбайд шалгалт хийхээс өмнө үйл ажиллагаагаа түр зогсоож, хариуцлагаас зайлсхийхээр завдаж байх магадлалтай. Уурхайн талбайд үүссэн хөрсний шүүрлийн усыг илтэд “борооны ус” хэмээн мэлзэж байсан тус компанийг ийн хардахад хүргэж байна.
Хоёрдугаарт, Өмнөговь аймгийн иргэдийн санаачилгаар “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ, “Байгаль хамгаалах Говийн иргэдийн санаачилга” ТББ хамтран Тост, Тосон бумбын нурууны эргэн тойронд үүссэн асуудлыг өргөн цар хүрээтэй хэлэлцэх Үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон. Уг хэлэлцүүлгээр тусгай хамгаалалттай Тост, Тосон бумбын нурууны экосистем устах аюул нүүрлэсэн эсэх, энэхүү бүс нутагт нүүрсний олборлолт, тээвэрлэлт явуулж эхлээд буй “Сауд гоби коэл транс” ХХК хууль зөрчсөн эсэх, нутгийн иргэдийн эрх ашиг зөрчигдсөн эсэхийг бүх шатны төлөөллийг оролцуулан хэлэлцэх юм. Хэлэлцүүлэг болохтой холбоотойгоор нутгийн иргэд олноороо оролцох хүсэлтээ илэрхийлсэн тул хэлэлцүүлгийг хоёр үе шаттай зохион байгуулахаар болсон. Хэлэлцүүлгийн эхний шат долоодугаар сарын 29-нд Өмнөговь аймагт болох бөгөөд орон нутгийн 300 иргэнийг оролцуулах юм. Харин хоёрдугаар шатны хэлэлцүүлгийг наймдугаар сарын 9-нд нутгийн иргэд, эрх бүхий албан тушаалтнууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл 120 хүнтэйгээр Төрийн ордонд зохион байгуулахаар бэлтгэж буй. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр тухайн компанийн үйл ажиллагаа болон Тост, Тосон бумбын нурууны орчмын асуудал хурцаар хөндөгдөнө хэмээн үзэж тус компани ийнхүү техникүүдээ татаж байж болох юм.
Гуравдугаарт, сэтгүүлчдийн баримтаар гаргаж ирсэн “Саус гоби коэл транс” ХХК-ийн хууль зөрчсөн олон үйлдэл баримтаар ил болсон. Тиймээс байгаль орчинд үзүүлсэн сөрөг нөлөөллийн нөхөн төлбөр хэдэн тэрбумаар хэмжигдэх тул тэд торгуулиас зугтах “нүх”-ээ малтаж эхэлсэн байж магадгүй нөхцөл байдал үүслээ. Ямартаа ч “Саус гоби коэл транс” ХХК уурхайн үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, техник хэрэгслүүдээ зөөж эхэлсэн нь баттай эх сурвалжаар нотлогдлоо.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 15 )
Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
litsenz buu yg, bolno geed ugsun bol buu horiglo
litsenz avaad ajillaj bgaa kompanii uurhaig irgenii hudulguun hevlel medeelliin heden heregsliin shaardlagaarhaagasd baival ene uls hugjihgui, anhnaasaa uhah yosguigazart
Jinhene mongol turh end haragdaj bn. Yanada.
ЭХ ОРНОО ЗАРАХ ДУРТАЙ ЭНЭ СҮГНҮҮДЭЭС САЛМААР БАЙНА..АМЬДАРМААР БАЙНА.. ХОРВОО ЭНЭ ЯВДАГ ХҮҮРНҮҮДИЙГ ЯАЖ ДААЖ БАЙНАА. ....ҮР УДМААРАА ҮНДЭС УГСААГААРАА ДАЛД ОРЖ МОНГОЛЫГ АМРААГААЧЭЭ... ТЭЭР ЭНЭ СҮГНҮҮДИЙГ ЭЭ..СҮГД НУУХ ЮМ БАЙХ УУ...,ХЭЛЭХ ҮҮ ЯАХ УУ...ҮР УДМААР НЬ ЧӨТГӨР ТААЛАГ...ГӨЛӨГНҮҮД ХУЦСААР ХООЛГҮЙ ТУРЖ ҮХЛЭЭ ДЭЭ
Novchiin Choijoo zdak
mongolchuud ugaasaa l hujaad uusaad duusaj baigaa shudee
zailaachee
энэ гөлөг хужаагийн угаадсанд цаджээ
Муу новшнууд
яасан х ужаа царай вэ
Udakhgui ene uurkhaig Khyataduud avaad nuurs zuukhuur sanan amrakh biz.
Irves hamgaalagch zaluug ed nar alsan sh dee! Oilgomjtoi! Sain mordoochee!
ter malyn tsarayg kharaaray . adguusnaas dor
baigal orchniig suiruulj, orschin suugchdiin eruul ,auulguin orchiniig olon jileer chochirooson Choijilsuren schorond baich estoi. Bid tanaas chochirloo ij buren avach estoi. Choijilsuren iim olon jil deeguur alband mon sangiin said chiij ard olniig mon ch ich tuilduulsan ,naa gazraa bur moson chaaj nutag orniig min buchaan cheviin baidald oruul.