Өнгөрөгч амралтын өдөр буюу долоодугаар сарын 20-21-нд шилжих шөнө хар тамхи хэрэглэж байсан залуусыг баривчилжээ.
Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шөнийн клубийн дэргэд хэсэг хүмүүс хар тамхи хэрэглэж байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн шуурхай албанаас шалгалт явуулахад 20-29 насны гурван этгээд хар тамхи мансууруулах төрлийн өвсний ургамал хэрэглэж байсан үйлдлийг таслан зогсоожээ. Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )