Хар тамхи наймаалагч С.Баярмаад үзүүлсэн ӨРШӨӨЛИЙГ ЦУЦАЛЖ, зургаан жилийн ял оноолоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 02 сарын 04

Хар тамхины хэргээр арван жилийн ял шийтгэгдэж байсан С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарыг тэнсэн харгалзах хугацаандаа Монгол Улсын хилээр хууль бусаар хар тамхи, сэтгэц нөлөөт бодис оруулахыг завдсан хэргээр саатуулсан билээ.

Тодруулбал, өнгөрөгч оны арваннэгдүгээр сард БНХАУ-аас Монгол Улс руу хар тамхи зөөвөрлөн оруулж ирэхэд нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид дайчлан баривчилсан байдаг.

Улмаар нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Баярмаад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Мөнх-Эрдэнийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм. 

Дээрх хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.

Хурлыг тус шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, нээлттэй хэлэлцсэн бөгөөд С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Баярмааг 6 жилийн хорих ял, Х.Мөнх-Эрдэнийг 5 жил хорих ял тус тус шийтгэж, тэдэнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Түүнчлэн дээрх хоёр этгээд өмнө нь хар тамхи зарсан, хэрэглэсэн гэх хэрэгт холбогдож байсан бөгөөд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс 2016 онд ял шийтгэж арван жилийн хорих ял оноож байсан юм. Улмаар 2017 оны долоодугаар 1-ний өдрөөс шинээр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн зүйлчлэлээр ялыг өөрчилж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өршөөлд хамруулсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийджээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.121.66) 2022 оны 07 сарын 28

энэ жинхэнэ аюул мөнгөний төлөө юу ч хайрлахгүй байна гэсэн үг зөөвөрлөж зарж байгаа хүмүүс

0  |  0
Irgen(5.67.15.53) 2020 оны 02 сарын 05

Shiigchdiin huuhduud ni har tamhichid biz

0  |  0
Zochin (109.88.168.40) 2020 оны 02 сарын 05

Xar tamxiig Mongold oruulj irj zarj borluulj baigaa ene novshnuudiig ilyy xatuu xuuliar yallax xeregtei !!

1  |  0
mnbvc(193.154.236.109) 2020 оны 02 сарын 04

manai shuuh no toi

0  |  0
mnbvc(193.154.236.109) 2020 оны 02 сарын 04

ene shuugchid hahuuli avchee

0  |  0
Зиндаа(211.36.150.213) 2020 оны 02 сарын 05

Үхэж далд орморууд

0  |  1
У(43.242.243.23) 2020 оны 02 сарын 04

Буудаж ал

0  |  0
Иргэн(64.119.16.209) 2022 оны 07 сарын 28

Мөрдөгдөж байсан хугацааг нь хасаад сайн хүмүүжсэн хугацааныхаа ихэнхийг суусан гэх мэтээр харж үзсээр 6 жилийнхээ талыг л сууна л даа. Манайх хар тамхины хэрэгт хамгийн хөнгөн шийтгэл оннодог улс болоод ийм хурдан газар авч байгаа шүү дээ. Гадаад орнуудад нийгэмд учруулдаг хор нөлөө нь их болохоор маш хүнд ял оноодог. Манай хууль хяналтынхан нь өөрсдөө дунд нь ороод холбогдоод явдаг болохоор зөөлөн хандаад байна даа. Манайх шиг хээл хахууль архины асуудал ихтэй улс орон дээр нь хар тамхи нэмэгдвэл тэгээд л сүйрнээ гэсэн үг дээ

2  |  0
m(59.153.115.56) 2020 оны 02 сарын 04

hichneen hvnii amidraliig ballasan boldoo.gaitai malnuud..bertegchingvvd..

2  |  0
Иргэн(202.55.188.84) 2020 оны 02 сарын 04

Тэгээд 16 жил суух болж ыайгаа юм уу. \nБичих гэж холион бантан

0  |  0
Top