Мансууруулах бодис хэрэглэсний улмаас ухаан алдаж эмнэлэгт хүргэгджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 18

Энэ сарын 15-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт мансууруулах бодис хэрэглэж ухаан алдсан хоёр иргэн хүргэгдэн иржээ.

Тодруулбал, тус дүүрэгт байх нисэхийн байрны автомашины зогсоолд байх машин дотор хоёр иргэн ухаангүй байна гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсний дагуу шуурхай албаныхан шалгалт явуулжээ. Шалгалтын явцад Чингэлтэй дүүргийн харьяат 21-23 М, А нар нь “Honda Civic” маркийн автомашин дотор мансууруулах бодис хэрэглэсэн байсныг олж тогтоосон байна. Хэргийн газраас эд мөрийн баримтаар гялгар ууттай өвс хураан авсан бөгөөд хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.25.31) 2020 оны 01 сарын 20

ЭХНЭЭС НЬ СУЛЛААД Л БАЙ.ТЭГВЭЛ УЛАМ ИХ ӨСЧ МОНГОЛЫГ ХАР ТАМХИ ШАРЫН ШАШИН МЭТ БҮРХЭХ БОЛНО.

4  |  0
зочин (103.57.92.29) 2020 оны 01 сарын 20

хар тамхичдыг түргэн нийгмээс тусгаарлахгүй бол хойч ирээдүй минь бүгд мангар болно доо

3  |  0
(202.179.27.153) 2020 оны 01 сарын 20

hujaa aziud gants joohon uvs ch tataj chadahgui uhej dald orno,arhia uuj ch chadahgui hulduj uhne unen hugiin garuud

1  |  1
fake news(202.179.27.153) 2020 оны 01 сарын 20

joohon sogtuuruulah bodis heregleel biz,tanuus yaj ter arhia uu,

0  |  1
Top