Д.Сарангэрэлд хэрэг тохсон гэх мөрдөгчийг ТАГНУУЛААС ШАЛГАЖ байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 10 сарын 24

ЦЕГ-ын  Хар тамхитай тэмцэх газрын  алба хаагчийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж байна.

Тодруулбал, тус газрын мөрдөгч Э нь гадаад улсаас их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар оруулж ирсэн хэрэг дээр ажиллаж байхдаа гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн байж болзошгүй байгаа аж. Улмаар Монгол Улсын Эрүүгийн тухай хуулийн 20.7.3.3-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Дээрх мөрдөгч нь удаа дараа хар тамхины хэрэгт холбогдож, шүүхээр ял шийтгэгдэж байсан Г.Сарангэрэлийн хэргийг шалгаж байсан  бөгөөд хэрэг шүүхийн шатанд очих үед, шүүгдэгч этгээд “Мөрдөгч үндэслэлгүйгээр хэрэг тохсон” гэх мэдүүлэг өгснөөр ийнхүү алба хаагчийг шалгаж байгаа юм.

Д.Сарангэрэлийн хэргийг сануулбал, тэрбээр бусадтай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 139.7 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн. 

Улмаар 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “AYUD” тауэрын нэгдүгээр давхарт худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сарангэрэл (59.153.113.173) 2023 оны 10 сарын 27

Би тэгээд зүгээр байж байгаад шоронд орох уу ядаад нэг хүн ажигүй болгож орно

0  |  0
Zochinх(86.111.138.153) 2023 оны 10 сарын 26

Хууль зүйн сайд байсан Тэмүүжингийн асуудал шдээ

0  |  0
зочин(66.181.187.232) 2023 оны 10 сарын 26

угаасаа хар тамхичин хүүхэн биз дээ

1  |  0
х(202.126.92.98) 2023 оны 10 сарын 24

Худал мэдээлэл тараах аа болиоч ээ. энэ улс оронд үнэн юм гэж бна уу \n

0  |  1
Top