SOS: Ял шийтгүүлж байсан этгээд гэртээ ХАР ТАМХИ ХАДГАЛЖ байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

Эрүүгийн Цагдаагийн Албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өнгөрсөн шөнө буюу 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан Б-гийн гэрт гэнэтийн үзлэг, шалгалт хийх явцад түүний гэрээс 0.3 гр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис хадгалж байсныг олж илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Шалгалтын явцад Б нь О, Т нараас мансууруулах эм, сэтгэц  нөлөөт бодис худалдан авсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд О, Т нарын гэрт явуулсан нэгжлэгийн үед 21 гр орчим цагаан өнгийн нунтаг бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхэд ашигладаг тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгслүүдийг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч Хар тамхитай тэмцэх газартай хамтран холбогдох шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.98.147.131) 2020 оны 01 сарын 30

huguu har tah chi n amarhuu dahid u ...

0  |  0
Top