“Опозит” хамтлагийн дуучин Г.Энэрэл гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шүүхэд дуудагдлаа.
Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгчдэгч Г.Энэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2020.01.30/ боллоо.
Шүүгдэгч Г.Энэрэлд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг ирэх хоёрдугаар сарын 5-ны өдрийн 13:30 цагт товложээ.
Шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Г.Энэрэлд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ даварсан ”нусгай”-чуудыг яана аа. Төрүүлсэн эхийгээ зодож дарамтална гэдэг чинь хүн биш араатан даа.