“Марвел комикс” хятад өшөө авагчтай болно

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

Америкийн “Marvel” кино студи супер баатрууд дэлхий ертөнцийг дайснуудаас аварч байгаа тухай өгүүлдэг цуврал киногоороо алдартай. Тэгвэл цувралын шинэ ангид Хятадын супер баатар нэмэгдэх гэнэ.  “Шан Ци ба арван бөгжний домог” нэртэй шинэ ангид Шан Ци хэмээх хятад баатар гол дүр болох юм.
 


Түүний дүрийг Канадын хятад гаралтай жүжигчин Лю Сыму бүтээнэ. Киноны зохиол ёсоор Шан Ци Хятадын мафийн толгойлогчийн хүү бөгөөд дорнын бие хамгаалах урлагийг бүрэн эзэмшсэн залуу. Гэвч тэр аавынхаа замыг дагахыг хүсэлгүй өшөө авагч нартай нийлнэ. “Marvel” студийн төлөөлөгч Шан Цигийн дүрийг тулааны урлагийн домог Брюс Лигээс сэдэвлэсэн гэдгээ сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Хятад өшөө авагч нэмэгдсэн нь Барууны орнуудад байдаг азиудын тухай буруу төсөөллийг өөрчлөх зорилготой гэсэн ч гол зорилго нь тэрбум гаруй хүн амтай Хятадын зах зээл гэдэг нь ойлгомжтой. “Шан Ци ба арван бөгжний домог” киноны нээлт 2021 оны хоёрдугаар сарын 12-нд болно

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top