Монголд бурзайгаад буцсан буриад дуучин

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 25

Буриадын Улаан-Үд хотын дуучин Сергей Бураченков энэ сарын эхээр Монголд ая дуугаа өргөжээ. Хэд хэдэн концертод оролцсон тэрээр нийт 3 сая 680 мянган төгрөгийн орлоготой ажилласан байна.

Сергей олон нийтийн сүлжээнд чемодантай мөнгөний зураг оруулаад “Шагналын мөнгөө авлаа. Гэртээ харья. Гэхдээ мөнгө аз жаргал авчирдаггүй, эрх чөлөө л олгодог юм” гэж бичжээ.

Мөн Монголд хийсэн тоглолтынхоо бичлэг, зургийг тавьж, зарим тоглолтод 7000 үзэгч ирсэн гэж бичсэн байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top