Мик Жаггер 76 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 28

Майкл Филипп Жаггер (тэр дараа нь Мик болно) 1943 оны долоодугаар сарын 26-нд Английн Кент мужид төржээ.

Гэр бүлийнхэн нь хүүг Лондон хотын  Эдийн засаг, улс төрийн сургуульд сургах гэж оролдсон ч Жаггерийн толгойд дуу, хөгжмөөс өөр бодол алга байлаа.

Сургуулиа хаясан Жаггер Брайан Жонс, Кит Ричардс хоёрын хамт The Rolling Stones хамтлагаа байгууллаа.

Хамгийн анхны тоглолтоо тэд 1962 оны долоодугаар сард Лондоны “Marquee” клубт хийжээ.

“The Beatles” хамтлагтай эн тэнцүү өрсөлдөж байсан тус хамтлагийн амжилтын гол  үндэс нь Микийн ядарч цуцахгүй, байнгын хөдөлгөөн, дуу хоолой байлаа.

60 насны ойгоор нь Микийг Хатан хаан Елизавета II Хүндэт хүлэг баатрын одонгоор шагнасан юм.

The Rolling Stones хамтлаг одоо ч тоглолт хийсэн хэвээр. Харин Мик сүүлийн үед шинэ залуу SuperHeavy хамтлагтай ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top