АНУ-д хэсэг хугацаанд түдгэлзүүлээд байсан ялын дээд хэмжээ болох цаазын ялыг дахин хэрэглэж эхэлнэ гэж тус улсын Ерөнхий прокурор мэдэгдлээ. Зарим мужид хэрэглэгдсээр байсан ч Засгийн газрын түвшинд сүүлийн 20 жилд нэг ч цаазын ял гүйцэтгээгүй. Харин энэ удаад хохирогчдын ар гэрийг хүндэтгэх, шударга ёсыг тогтоох зорилгоор хүнд гэмт хэрэгтнүүдэд оноосон цаазын ялыг гүйцэтгэж эхэлнэ гэж мэдэгдсэн байна. Энэ оны 12 дугаар сарын 9-нөөс эхлэн 2020 оны нэгдүгээр сарын 20 хүртэл 6-8 гэмт хэрэгтнийг цаазлах гэнэ.
Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр цаазын ялыг буцаан сэргээх талаар их ярилцаж эхлээд байна. Ямар дэглэмтэй, ямар шашинтайгаас хамааран дэлхийн улс орнууд энэ тал дээр янз бүрийн байр суурьтай байдаг. Орчин үеийн хүмүүнлэг нийгэмд ийм ял байж болохгүй гэсэн нэг хэсэг байхад “Гэмийг гэмээр, хариуг бариугаар” гэх хүн ч бий. Оросын Хатан хаан Екатерина “Цаазын ял бол сул дорой улсад байдаг зүйл. Учир нь ард түмнээ амар жимэр, аз жаргалтай амьдруулж чадахгүй байгаа оронд л гэмт хэрэг гардаг юм” гэж хэлж байв. Ингээд хуулийн дээд хэмжээ буюу цаазын ялын талаар алдартнуудын хэлсэн эшлэлээс танилцуулъя. Энд дэмжсэн, эсэргүүцсэн санал бодол аль аль нь байгаа гэдгийг болгоогоорой.
“Ямар ч юм чаддаггүй, ашиггүй, муу хүн гэж байдаггүй. Цаазын ялын хамгийн утгагүй зүйл нь тухайн гэмт хэрэгтний хийсэн нүглийг ажил хийлгэн цайруулж болно гэдэгт байгаа юм”
Федор Васильевич Ушаков
“Хүнийг хийсэн хэргийнх нь төлөө цаазалдаг болохоос хийх хэргийнх нь төлөө цаазалдаггүй”
“Цаазын ял ганц ч гэмт хэрэгтнийг зогсоосон түүх байхгүй”
Жорж Мартин
“Дүүжлүүр бол нийгмийг өвчнөөс нь анагаах хамгийн үр дүнтэй арга”
Д.Кейн
“Хэрэв шүүх, цаазын ял байхгүй бол бид буруу номтнуудыг юугаар айлгаж, номхотгох болж байна”
Дарий (гүн ухаанч)
“Хэрэв цаазын ялыг цуцлах шаардлагатай байгаа юм бол эхлээд алуурчин, гэмт хэрэгтнүүд та нар хүн алахаа больчих”
Альфонс Карр
“Манайд цаазын ял байсан бол маш олон хүн амьд байх байсан сан”
Н.Рейган
“Гэмт этгээдүүдийг хороосноор гэмт хэргийг устгаж чадах уу? Үгүй, харин ч улам их болно”
Блез Паскаль
“Цаазаар авах бол хүнийг алах хамгийн муухай хэлбэр. Яагаад гэвэл нийгмийн дэмжлэгээр хийгддэг болохоор”
Жорж Бернард Шоу
“Цаазын ял бол тухайн хэрэгтнийг давтан хэрэг үйлдэхээс 100 хувь хамгаалдаг зүйл”
Жорж Уилл
“Хэрэг хийхээс нь өмнө цаазалж чаддаг болсон цагт л цаазын ял гэмт хэрэгтэй тэмцэх сайн арга болох болно”
Вуди Ален
“Ерөнхийлөгч Буш абортын эсрэг байсан мөртөө цаазын ялыг дэмждэг байлаа. Тэр яг загасчин шиг сэтгэсэн байгаа биз. Түрсээ голд шидээд дараа нь том болсон хойно нь шарж иднэ”
Элейн Буслер
“Ял гүйцэтгэгчийн гэрт цаазын ял цуцлах тухай ярьдаггүй”
Ашот Наданян
“Өмхийрсөн шархыг цаазын ялаар эдгээж чадахгүй”
Нельсон Мандела
“Цаазын ял бол өвчтэй нийгмийн эм”
Екатерина II
“Английн цагдаа нарын баталснаар Дундад зууны үед төв талбайд хулгайчдыг цаазалж байхад хамгийн их халаасны хулгай гардаг байсан гэнэ”
Ах дүү Вайнер
"Цаазын ял ашиггүй, утгагүй зүйл гэдгийг хүн төрөлхтөн, орчин үеийн соёл иргэншлийн мянган жилийн түүх баталж байна. Хэчнээн гэмт хэрэг үйлдсэн этгээд ч гэсэн өөрийн улсын иргэнийг цаазлан хороож байгаагаараа тухайн улс орон бусад иргэдээ хатуу харгис болгож байна гэсэн үг.”
В.В.Путин
“Эр нөхрөө хүнд алуулсан хүний хувьд хэлэхэд би хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг цаазлахын эсрэг зогсдог. Муу зүйлийг муу юмаар засаж болохгүй. Яагаад гэвэл энэ нь өшөө авалт болчихно. Хүний амийг авснаар шударга ёс тогтохгүй”
Коретта С. Кинг (1968 онд алагдсан Мартин Лютер Кингийн эхнэр)
“Цаазын ялыг халсан цагт үхэл нь ял байхаа болино”
Станислав Ежи Лец
“Улс оронд энх тайван байх үед цаазын ял оноож болохгүй”
Авраам Линкольн
“Цаазын ял гүйцэтгэгч бол хүний махан идэштэнтэй л ижил. Хэн хэн нь амьдрахын тулд алж байна”
Рамон Гомес де ла Серна
“Цаазлаад алчихсан хүнийг засаж хүмүүжүүлнэ гэж байхгүй. Харин түүгээр дамжуулж бусад хүмүүсийг хүмүүжүүлж байгаа юм”
Мишель де Монтень
“Хийсэн хэргээс нь давсан муухай шийтгэл оноож болохгүй”
Карл Маркс
“Цаазын ял онооно гэдэг түүний засарч, хүмүүжих боломжийг нь устгаж байна гэсэн үг”
Альбер Камю
“Гэмгүй нэг хүнийг цаазалснаас гэмтэй 10 хүнийг өршөөсөн нь дээр”
Орос ардын зүйр цэцэн үг
“Цаазын ял гэдэг бол дэлхийд нэг гэмт хэрэгтнээр цөөн болж, харин нэг гэмт хэрэг нэмэгдэхийг хэлнэ”
Тойшибеков Бауржан
“Freedom House”, “Amnesty International”-ийн чансаанд бид доогуур ордог. Яагаад гэвэл манайд цаазаар авах ял байгаа. Гэхдээ хэрэв бид цаазын ялгүй байсан бол манайх шиг том олон улсын төв болсон газар дэлхийн хар тамхины төв болж, улс оронд хар тамхи тарах байлаа”
Ли Куан Ю
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Цаазын оронд толгойг нь үдээрлээд гэрийхэнд нь өг