Д.Энхбат: “Сауд гоби коал транс”-ын хувьцааны 50 хувь Б.Чойжилсүрэнд байгаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 29

“Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж буй “Тост, Тосон бумба” хэлэлцүүлэг яг одоо /2019.07.29/  Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо болж  байна. Хэлэлцүүлэгт  “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Энхбат  илтгэл тавьж байна.

Тэрбээр “Тост, Тосон бумбын нурууг хамгаалах нь зөвхөн миний болон манай хөдөлгөөний санаа биш. Олон улсын байгууллагын судалгаа, Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, судлаачид, Ирвэс хамгаалах байгууллагын судалгаанд үндэслэсэн үйл ажиллагаа юм. Тост, Тосон бумбын нуруу бол баянбүрдтэй, цоохор ирвэс,   хулан, аргаль хонь зэрэг ховордсон амьтадтай нутаг. Дэлхийд улам бүр цөөрсөөр байгаа цоохор ирвэсийн нягтаршил хамгийн өндөртэй цэг нь Тост, тосон бумбын нуруу гэдгийг судлаачид тогтоосон. Цоохор ирвэс амьдарч, орших хамгийн тохиромжтой газар гэж Ирвэс хамгаалах байгууллага үзэж байгаа.

Сум орон нутгийн иргэд Тост, Тосон бумбын нурууг уул уурхайн үйлдвэрлэлээс ангид авч үлдэхийн тулд олон жил тэмцсэн. Хуулийн дагуу тэмцсэн. Орон нутгийн байгууллагууд өөрийн эрх хэмжээний хүрээнд тус газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч ирсэн. Аймгийн ИТХ-ын тогтоол  2005 онд гарч байсан. 2010 онд сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол гарсан байдаг. Улсын тусгай хамгаалалтад оруулахын тулд орон нутгийн зүгээс хуулийн дагуу Засгийн газарт уламжилсан.

Үе дамжсан байгаль хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл учир битүүлгээр амиа алдсанаар Тост, Тосон бумбын асуудал нийгмийн анхаарлыг татсан.

УИХ-ын нэр бүхий эмэгтэй гишүүдийн хүчин чармайлтаар Ажлын хэсэг байгуулагдаж, судлаачдыг татан оролцуулснаар улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоол 2016 онд батлагдсан.

“Сауд гоби коал транс”-ын хувьцааны 50 хувь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд байгаа.

Байгаль орчноо устгуулан барин дахин нэг уурхай ажиллуулах шаардлага Гурвантэс сумынханд байхгүй" хэмээн ярьж байна. 

 ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zandan(66.181.161.101) 2019 оны 07 сарын 31

устагхаас өөр арга алга цадаж ханахгүй новш

0  |  0
asdasd(99.241.37.76) 2019 оны 08 сарын 04

Choijilsurengiin duu Baldorj gej neg zarttai luivarchin bii dee. muu huur.

1  |  1
ах(203.91.112.130) 2019 оны 07 сарын 31

УВС-ийа хулгайчидыг төрөөс зайлуулцгая

1  |  1
жинхэнэ монгол(66.181.185.163) 2019 оны 07 сарын 31

Чойжилсүрэн чи яасан ханаж цаддаггүй новш вэ. Би хаа ч очсон сайхан амьдрах чадалтай хүн гээд л аль олон жилийн өмнө даналзаад байсан яасан чи. МОНГОЛ-г холгож ханахнүй бүр сүйтгэхээр шийджээ. УВС энэ хүнээ татаж ав

1  |  0
Top