“Тост, Тосон бумба” хэлэлцүүлэг /2019.07.29/ үргэлжилж байна. Гурвантэс сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Атар дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Гурвантэс суманд 2019 оны зургаадугаар сарын байдлаар 35 тусгай зөвшөөрөл байна. Үүнээс 28 нь ашиглалтын зөвшөөрөл юм. Аймгийн хэмжээнд 40 гаруй ашиглалтын лиценз бийгийн 28 нь Гурвантэс суманд байгаа. “Сауд гоби коал транс” компанийн тухай энд ярьж буй учраас байгаль орчны байцаагчийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаан дахь тус компанийн зөрчил, дутагдлын талаар мэдээлэл өгье.
“Сауд гоби коал транс” компани 2017 оны нэгдүгээр сард үйл ажиллагаа явуулахаар кемпээ барьж эхэлсэн. Тухайн үед миний бие иргэдийн мэдээллийн дагуу гуравдугаар сард газар дээр нь очиж, компанийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар акт тавьж, зогсоосон байдаг. Дөрвөн заалт бүхий үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоосон. Үйл ажиллагаа жил шахуу хугацаанд явагдаагүй.
Төрийн хяналт, шалгалтын хуулийн хүрээнд тавьсан актын дагуу компани холбогдох зөрчлөө барагдуулсан учраас үйл ажиллагааг нь сэргээх тухай албан тоот орон нутагт ирснээр компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Байгаль орчны байцаагчийн хувьд хэлэхэд үйл ажиллагаа явуулахад зайлшгүй бүрдүүлэх 30 гаруй баримт бичгийн жагсаалт байдаг. Эдгээр баримт бичгийн хүрээнд хяналт тавихад тодорхой хэмжээнд бүрдүүлчихсэн байдаг. Холбогдох баримт бичгийг хэрхэн яаж, ямар замаар авсныг би мэдэхгүй.
Миний зүгээс Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчны нарийвчилсан байдлын үнэлгээний тухай хууль зэрэг хуулиудын зарим заалтыг тодотгох, хуулийг чангатгах хэрэгтэй болов уу гэж бодож явдаг.
2017 оноос хойш тухайн компанид төлөвлөгөөт хяналт шалгалтыг удаа дараа хийсэн. Хоёр жилийн хугацаанд 30 гаруй сая төгрөгийн торгууль эрх хэмжээний хүрээнд тогтоосон. Үйл ажиллагааг нь зогсоох хууль эрх зүйн өөр зохицуулалт байхгүй учраас яаж ч чадахгүй явж байдаг.
Сая Б.Дэжид дарга хэлж байна. Хайгуулын ажлын судалгаа тайлан улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой гэж хэлж байна. Гэтэл газар дээрээ болохоор палеонтологийн судалгаа тайлан бичиг нь компани дээр байгаад байгаа хэрнээ цаанаа бүртгэлд ороогүй байдаг. Энэ ямар учиртай болохыг шалгаад явах хэрэгтэй байх" гэлээ.
ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 4 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Choijilsureng ter Uvs ruu ni huuguud yavuul. Tendee gazar nutgaa sendiicheed yavj baig
ingej olon tvmniig turhirj bolohgvldee tng batsaani vgend oronch gej yu bhaw
enchin jinhen mdrel muutai gar bndaa chmshig ymnii vgend orood huu hamaad alaad hidaad zodoldood ywdag vy chin duussan shvvde