Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо энэ сарын 29-ний өдөр “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийн нэгдүгээр үе шат болж өнгөрлөө.
“Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” төрийн бус байгууллагаас хамтран зохион байгуулж буй тус хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр, “Сауд гоби коал транс” компанийн гүйцэтгэх захирал Д.Буянбат болон Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа, орон нутгийн иргэд, иргэний хөдөлгөөний төлөөллүүд Гурвантэс сум, Тост, тосон бумбын нурууг хамгаалах асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Тост, Тосон бумбын нуруу, сав газрыг зайлшгүй хамгаалах шаардлага бий болсныг оролцогчид онцолж байсан юм. Түүнчлэн тус газар нутагт уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коэл транс” компани нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин ажилласаар ирсэн гэх үндэслэлүүдийг хуулийн хүрээнд тайлбарлаж, Тостын нурууг хамгаалах гарц шийдлийг хайлаа.
“Тост, Тосон бумба” анхдугаар шатны хэлэлцүүлгийн үр дүнд Тост, Тосон бумбыг улсын тусгай хамгаалалтад авсан Засгийн газрын 92 дугаар тогтоолыг хүчингүй болгох замаар УИХ-аас анхлан баталсан 936 мянган га газрыг тэр хэвээр нь багтааж тусгай хамгаалалтад авах шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хаяглан явуулахаар болсон юм. Уг хэлэлцүүлгийн хоёрдугаар үе шат ирэх наймдугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо Төрийн ордонд зохион байгуулагдахаар болоод байна.
Сэтгэгдэл ( 2 )
ee Mandahbayar odoo l ovoo sain ajillaj heden ium olno shuu. ard olon chamaig mash sain demjeed baina. oligtoi iu olohgyi bol chamaig demjihgyi zygeer show hiisen geed l hayah baih shyy.
Шутнэ тэгсэн атлаа туух соелын газруудаа хамгаалж чадахгуй менге харахаараа л газар Нутаг баялгаа бариад гуйчихдэг сэтгэлтэй хумуус их байдаг болжээ