Уурхайг хааж чадахгүйд хүрвэл ДАРААГИЙН ТАВАН УУРХАЙ НЭЭГДЭХ НЬ цаг хугацааны асуудал болоод байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 08 сарын 01

-Хууль бус уурхайг хааснаар бусадтай нь мөн хуулийн дагуу харилцах боломж бүрдэнэ-

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших төрийн тусгай хамгаалалттай Тост, Тосон бумбын нуруу орчимд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж буй нь байгаль орчны эко систем болон нутгийн уугуул иргэдийн эрх ашигт хор хохирол учруулж буй эсэх, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэх асуудал өнөөдөр халуун сэдэв болоод байна. Тиймээс Өмнөговь аймгийн иргэдийн санаачилгаар тал бүрийн тайлбар, мэдээлэл, байр суурийг харилцан солилцож, ойлголтын зөрүүг багасгах, улмаар үүсээд буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар болж, эхний хэлэлцүүлэг өнгөрөгч долоодугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад хотноо зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцүүлэгт, Өмнө­говь аймгийн засаг дарга Н.Наран­баатар, Өмнөговь аймгаас сонгогд­сон УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа, УИХ-ын гишүүн асан Б.Долгор, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр, “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Д.Энхбат, Гурвантэс сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэжид болон маргаан дагуулаад буй “Сауд гоби коэл транс” компанийн гүйцэтгэх захирал Д.Буянбат нар оролцож иргэдэд мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлсэн юм.

Гэвч энэ асуудлын гол зангилаа болсон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтулга биеийн байдал муу гэх шалтгаанаар хэлэлцүүлэгт оролцохоос татгалзсан төдийгүй төлөөлөн оролцох албан тушаалтныг ч томилоогүй байсан нь анхаарал татаж байв.

Харин Аймгийн засаг даргын зүгээс Өмнөговь аймагт ялангуяа Гурвантэс сумын нутагт дахин уурхай нээх шаардлагагүй гэдгийг хэлж байсан юм. Түүнчлэн яг энэ бүс нутагт “Сауд гоби коэл транс” компаниас гадна шинээр уурхайн ажиллагаа эхлүүлэх хүсэлт таван компаниас ирээд байгаа ба хэрэв хууль бусаар нээгдсэн уг уурхайн үйл ажиллагааг хууль эрхзүйн хүрээнд зогсоож чадахгүй юм бол цаашид хүсэлт ирүүлсэн эдгээр уурхайнууд нээгдэх нь цаг хугацааны асуудал болоод байгааг энд онцлох нь зүйтэй.

Өнөөдрийн маргаан дагуулаад байгаа асуудлын гол эзэн “Сауд гоби коэл транс” компани нь уурхайн ашиглалт, хайгуулын лицензээ авахаас эхлээд өнөөдрийг хүртэл Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин ажилласаар ирсэн гэдгийг оролцогчид тодорхой баримтын хүрээнд хууль эрхзүйн үндэслэлтэйгээр тайлбарлаж байсан юм. Харин “Сауд гоби коэл транс” компанийн гүйцэтгэх захирал Д.Буянбат дээрх мэдэгдлүүдийг эрс үгүйсгэж, хэлэлцүүлэг зохион байгуулагчдыг ашиг сонирхлын үүднээс дээрх үйл ажиллагааг явуулж байна гэсэн юм.

Тэрбээр “Уурхайн ажил явагдаж эхэлснээс хойш 7-8 жилийн дараа Хөвд, Хуршуутын гол бага зэрэг нөлөөлөл байж болзошгүй гэж байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд тусгагдсан. Хэрэв тийм хэмжээнд хүрвэл бид нар уурхайг зогсооно. Сүүлийн үед манай компани руу дайрах хандлага мэдрэгдэж байна. Тост, Тосон бумбыг хамгаалахын тулд экологийн зөв зүйтэй шийдэл явуулах талаас ярих юм болов уу гэтэл зөвхөн манай компанийн талаас ярьж байгаа нь дөрөв, таван илтгэгчийн илтгэлээс харагдаж байна. Манай компани стратегийн ордод ордог гэдгийг хэлье. Манай компанийг усан дотор үйл ажиллагаа явуулдаг гэж хэлдэг. Уурхайд хөрсний ус байгаа. Олон компанийн уурхайд байдаг. Үүнийг шантаажны асуудал гэж хэлье ээ. Х.Мандахбаяр маш их хэмжээний мөнгө нэхсэн. Тэрийг нь бид нар өгч өгч чадахгүй ээ. Шантаажчин хүний үгэнд орж үйл ажиллагаагаа хэзээ ч зогсоохгүй гэдгээ албан ёсоор хэлье ээ” хэмээсэн юм.

Түүний энэхүү мэдэгдэлд нутгийн иргэд эсэргүүцэл үзүүлж эхэлсэн ба хэлэлцүүлэг зохион байгуулагчдын нэг Х.Мандахбаяр уг асуудлаар хуулийн байгууллагад хандан шалгуулахаа мэдэгдэв.

Үндсэн илтгэлүүдийн төгсгөлд “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр говь нутаг тэр дундаа Тост, Тосон бумбын нурууг ямар учраас хамгаалах ёстой талаар тайлбарлалаа. Тэрбээр “Өнөөдөр би аль нэг талд нь орох гэж энд ирсэнгүй. Говь нутгийг яагаад хамгаалах ёстой вэ гэдэг талаар хэлэх гэсэн юм. Олон улсын судлаачдын тогтоосноор зөвхөн Тостын нуруунд гэхэд 33 зүйл нэн ховор хөхтөн амьтан амьдардаг. Хамгийн том нь цоохор ирвэс бол хамгийн жижиг нь соотон алагдаага гэдэг амьтан бий. Зөвхөн энэ амьтны зургийг авахаар гадаадын алдарт гэрэл зурагчид Тостын нурууг зорин ирдэг. Мөн зөвхөн монголын говьд ургадаг сухай, тооройн буулт, монгол бүйлс зэрэг нэн ховор ургамлууд бий. Эдгээрийг устгаж үгүй хийж байна гэдэг нь Монгол Улс дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээсээ ухарч байгаа гэсэн үг. Хүн төрөлхтний өмнө маш буруу зүйл хийж байгаа юм. Энэ бүх судалгааг үзэж харалгүйгээр шийдвэр гаргагчид өрөөндөө сууж байгаад баталж байна. Шийдвэр гаргагчдын хэн нь ч энэ тайланг хараагүй. Бид өнөөдөр Гурвантэсийн иргэд, Хүрмэн сумын иргэд, Засгийн газар зөвшөөрсөн гээд энэ бүгдийг үгүй хийхийг хараад сууж болохгүй. Монголын говь дэлхийд танигдсан эко байдлаараа үлдэх үү,  үгүй юу гэдгийг шийдэхийн тулд энд цугласан гэж ойлгож байгаа. Шийдвэр гаргагчид, уул уурхай эрхлэгчид тайланг уншиж үзэх ёстой” гэлээ.

Ийнхүү хэлэлцүүлгийн төгсгөлд иргэд өөрсдийн санал бодлоо хэлж байлаа. Тэдний зүгээс “Сауд гоби коэл транс” компанийн удирдлагуудад хандаж говь нутгийг орхин гарч, өөрсдийн нутаг орондоо ажиллах хүсэлт тавьсан бөгөөд Гурвантэс суманд шинээр уурхай нээлгэхгүй байх, хууль бус уурхайг хаахын төлөө нэгдэн нийлж тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн юм.

“Тост, Тосон бумба” анхдугаар шатны хэлэлцүүлгийн үр дүнд Тост, Тосон бумбын нурууны хилийн цэсийг баталсан 2017 оны  Засгийн газрын 92 дугаар тогтоолыг хүчингүй болгох замаар, УИХ-аас анхлан баталсан 936 мянган га газрыг бүхлээр нь хамгаалалтад авах шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хаяглан явуулахад санал нэгдсэн юм. Харин хоёрдугаар шатны хэлэлцүүлэг энэ сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо Төрийн ордонд зохион байгуулагдахаар болоод байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dr. Adity(197.210.45.131) 2019 оны 08 сарын 05

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
DR. PRADHAN(197.210.45.131) 2019 оны 08 сарын 05

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
boldoo(128.199.173.225) 2019 оны 08 сарын 01

gadaadin company-gaa hooj gargaldaa bugd eswel hudaldagsan ulsuud uuu ta nar chin odoo

1  |  0
Хүрэлхүү (79.142.76.229) 2019 оны 08 сарын 01

Сайхан худлаа сайт штээ энэ чинь

2  |  0
saraa(185.189.114.77) 2019 оны 08 сарын 01

buynbat gedeg ene guitsetgeh zahiral zuw ym yrisan bnshudee, buh uurhaid hursni us togtdog shuu uurhai bur deer ochij uzeerei bas tumendelger ene hun mash zuw heleltsuulleg gedg ene shuudee tuunees neg hunee tsollood neg company ruu dairj shulshee tsatsruulhiig helelttsuulleg gedeguig sain oilgoooroi

1  |  0
Хүрэлбаатар (85.204.124.182) 2019 оны 08 сарын 01

Хэзээ ч үнэн бодит мэдээлэл оруулахгүй сайт юмаа нээрээ ! Тойроод ухаж байгаа Хятад компаниудаа шахаж гаргаачээ! Гэхдээ угаасаа чадахгүй тэмцэхгүй нь ойлгомжтойлдоо та нар мөнгийг нь аваад Монголчуудын оронд гадныхныг оруулах гэж байгаа юм чинь !

2  |  0
Surenjav(194.99.105.210) 2019 оны 08 сарын 01

Gadnii ter olon uurhaigaa haamaar ymdaa hudlaa Mongolchuudiigaa shahah gesen oroldlogo

3  |  0
matilda(41.79.217.126) 2019 оны 08 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(41.79.217.126) 2019 оны 08 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top