Ерөнхийлөгч Х.Баттулга "Рио Тинто", "Боинг" компанийнхантай ажил хэрэгч уулзалт хийв

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 02

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.08.01/ Монгол Улсад хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулах сонирхолтой АНУ-ын бизнес эрхлэгчид болон тус улсын төрийн байгууллагын төлөөлөгчидтэй ажил хэрэгч уулзалт хийв.

АНУ-ын хөрөнгө оруулагчид Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчны талаар Төрийн тэргүүнээс сонирхсон асуултаа асууж, илэн далангүй ярилцсан юм. Ялангуяа, Монгол-АНУ-ын харилцаа шинэ түвшинд гарч Стратегийн түншлэлийн түвшинд хүрэхээр зарласан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татаж байлаа.

Төрийн тэргүүн Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнесээ эрхлэх боломж өргөн байгаа гэдгийг хэлж, тэр дундаа хөдөө аж ахуй, өндөр технологи, эрүүл мэнд, уул уурхай зэрэг салбарт хөрөнгө оруулахдаа технологи нэвтрүүлэх, боловсруулах үйлдвэр байгуулахад онцгойлон анхаарах хэрэгтэйг тодотгон хэллээ.

Уулзалтад, АНУ-ын Төрийн Департамент, Худалдааны яам, Мянганы сорилтын сан, Дэлхийн банк, Монсүүн Блокчайн, Вүүд Капитал партнерс, Рио Тинто, Боинг зэрэг хувийн болон төрийн хэвшлийн төлөөлөгчид оролцов.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.242) 2019 оны 08 сарын 03

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(197.234.221.173) 2019 оны 08 сарын 02

Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term.   Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top