Хятадын телевизийн сувгууд энэ сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл эртний түүхэн сэдэвт болон поп одод тоглосон цуврал кино гаргахгүй. Учир нь энэ жил БНХАУ байгуулагдсаны 70 жилийн тэгш ой тохиож байгаа.
1949 оны аравдугаар сарын 1-нд Хятадын Коммунист намын дарга Мао Зэдун БНХАУ байгуулагдсаныг албан ёсоор зарлан тунхаглаж байжээ.
Тиймээс энэ ойн баяр болтол телевизүүд эх оронч үзлийг сурталчилсан, хувьсгал, нам засгаа магтан дуулсан олон ангит кино гаргана. Гаргаж болох киноны жагсаалтад 86 кино багтсан бөгөөд сувгууд өөрсдөө эндээс хөтөлбөрөө сонгох гэнэ.
Хятадын Радио, телевизийн үндэсний удирдах газраас (NRTA) гаргасан мэдээлэлд “Манай жагсаалтад “Ард түмний сонголт”, “Үзэсгэлэнт Хятад орон”, “Ард түмний сайд Чжоу Эньлай” зэрэг өндөр чанартай бүтээлүүд байгаа. Энэ кинонууд Хятадын ард түмний тусгаар тогтнолын төлөөх баатарлаг тэмцлийг харуулж, ард түмэнд бахархах сэтгэл төрүүлнэ” гэж мэдэгджээ.
Sina TV-гийн судалгаанд оролцсон 783 мянган үзэгчийн 39 хувь нь үзэж байсан цувралыг нь зогсоож байгаад эгдүүцэж байгаагаа илэрхийлсэн бол 26 хувь нь хаад ноёдын тансаг амьдралыг сурталчилсан түүхэн цувралуудыг зогсоосонд баяртай байна гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913