"Сауд гоби коэл транс" ХХК Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруунд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа. Тус компанийн үйл ажиллагааг эсэргүүцсэн нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчдийн тэмцэл, эсэргүүцэл хүчтэй өрнөсөөр байгаа билээ. Нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын тууштай тэмцэл, шударга сэтгүүлчдийн нийгэмд ил болгосон баримтуудын үр дүнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын А/367 тоот тушаалаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коэл транс” компанийн “Баянтэс” уурхайг шалгах ажлын хэсэг байгуулагдсан билээ.
Уг ажлын хэсэг нь Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газар орчимд нүүрсний орд ашиглаж буй үйл ажиллагаанаас байгаль орчин сүйдэж буй эсэх, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй эсэх талаар газар дээр нь шалгалтын ажиллагаа явуулж дүгнэлт гаргах үүрэгтэй юм.
Ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Ц.Батбаяр ахалж байгаа бол ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Я.Билэгдэмбэрэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал, Ашигт малтмал газрын тосны газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Мөнхзориг, сэтгүүлч Х.Мандахбаяр, "Эрс шинэчлэл" хөдөлгөөний тэргүүн Д.Энхбат болон Байгаль орчин аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны академи, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд Ажлын хэсэгт багтжээ.
Хяналт шалгалтын бүрэлдэхүүн энэ сарын 4-6-ны өдрүүдэд Өмнөговь аймаг, Гурвантэс суманд "Сауд гоби коэл транс" ХХК-ийн Баянтэсийн уурхайд шалгалт оруулахаар болсон байна.
Өнгөрөгч долоодугаар сарын 29-ний өдөр "Эрс шинэчлэл" хөдөлгөөн, "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ, Б.Дэжид тэргүүтэй нутгийн иргэд хамтран Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо "Тост, Тосон бумба" анхан шатны хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Уг хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатар, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтулга нарт шаардлага хүргүүлээд байна. /Мэдээллийг ЭНД дарж уншина уу/
Хоёр дахь шатны "Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлгийг нийт 120 төлөөлөгчтэйгөөр наймдугаар сарын 9-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах юм.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
ЦЭРЭНБАТ НЬ ЧОЙЖИЛСУРЭНГЭЭ ШАЛГААД ХУЦААД БАЙГААРАЙ. МАН-ЫН АЖИЛ НЭГ ИЙМЭРХУУ