ТОСТ, ТОСОН БУМБА: Монгол Улсын Ерөнхий сайдад ШААРДЛАГА хүргүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 08 сарын 02

Өмнөговь аймгийн иргэдийн санаачилга, "Эрс шинэчлэл хөдөлгөөн", "Байгаль хамгаалах нутгийн иргэдийн санаачилга" ТББ хамтран Өмнөговь аймгийн Даланзадгад хотод өнгөрөгч долоодугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатар, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтулга нарт шаардлага хүргүүлэхээр болсон билээ. Уг шаардлагыг өнөөдөр /2019.08.02/ холбогдох албан тушаалтнуудад хүргүүллээ.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт, Байгаль орчны хяналтын тухай хуулийг үндэслэн “Сауд гоби коэл транс” компанийн “Баянтэс” уурхайн бүх үйл ажиллагааг зогсоох,

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтулгад, улсын байцаагчийн хууль ёсны дагуу гаргасан хугацаатай албан шаардлагыг биелүүлэхгүй, холбогдох хууль тогтоомжийг үргэлжлүүлэн зөрчсөөр байгаа “Сауд гоби коэл транс” компанийн “Баянтэс” уурхайн бүхий л үйл ажиллагааг 2019 оны наймдугаар сарын 8-ны дотор бүрэн зогсоох,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 91 тоот тогтоолд өөрчлөлт оруулж, Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг УИХ-ын 2016 оны 35 тоот  тогтоолын төсөлд үндэслэл болгосон тухайн үеийн БОНХАЖЯ-ны саналын дагуу 896,527.44 га талбайгаар залруулан тогтоох тухай шаардлагуудыг тус тус хүргүүлжээ.

“Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийн хоёрдугаар үе шатыг энэ сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо Төрийн ордонд зохион байгуулагдах бөгөөд дээрх шаардлагуудын хариуг хэлэлцүүлгийн үеэр өгөхийг хүссэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.242) 2019 оны 08 сарын 03

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top