Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Зүүн Өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэг болох АСЕАН-ыг Бүсийн чуулганы Сайд нарын 26 дугаар хуралд оролцож байна. Энэхүү уулзалт нь АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нарын 52 дүгээр хурал болон дагалдах уулзалт, хурлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.
Манай улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-д хийгдсэн айлчлалыг залгуулаад Бангкок хотноо АСЕАН-ы уг арга хэмжээнд оролцож байна.
Чуулга уулзалтын үеэр БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Субраманяам Жайшанкартай уулзаж, хоёр орны болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар ярилцжээ.
Мөн ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов, Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Уинстон Питер нарын нэр бүхий эрхмүүдтэй уулзаж хамтын ажиллагааны чиглэлээр санал бодол солилцжээ.
Дашрамд өгүүлэхэд, АСЕАН-д улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоороо нэгдсэн 10 улс ордог. Индонез, Малайз, Сингапур, Тайланд, Филиппин улсуудын гадаад хэргийн яамны сайд нар 1967 оны наймдугаар сарын 8-нд Тайландын Бангкок хотноо “Бангкокийн тунхаглал”-д гарын үсэг зурснаар АСЕАН-ы үндсийг тавьсан байдаг.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913