Х.Мандахбаяр: "Сауд гоби коэл транс"-т үнэлгээ, дүгнэлт гаргаж өгч байсан хүмүүс багтсаныг эсэргүүцэж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 07

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт нүүрсний олборлолт явуулж буй “Сауд гоби коэл транс” компанийн үйл ажиллагаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй олон талаар хууль зөрчсөн гэж үзэж нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэн тэмцсэний үр дүнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын тушаалаар дээрх компанийн “Баянтэс” уурхайг шалгах ажлын хэсэг байгуулагдсан билээ.

Уг ажлын хэсэг нь Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газар орчимд нүүрсний орд ашиглаж буй үйл ажиллагаанаас байгаль орчин сүйдэж буй эсэх, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй эсэх талаар наймдугаар сарын 4-нд газар дээр нь шалгалтын ажиллагаа явуулсан ба үүндээ үндэслэн дүгнэлт гаргах үүрэгтэй байв. Гэвч тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан албаны төлөөллүүд нь “Сауд гоби коал транс” компанид зөвшөөрөл олгох үйл явцад оролцсон, өөрөөр хэлбэл ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байсан. Мөн газар дээрх шалгалтыг хангалтгүй хийсэн зэрэг үндэслэлээр Өмнөговь аймгийн Гурван­тэс сумын иргэд, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл” хөдөлгөөнөөс өчигдөр БОАЖЯ-ны гадна мэдээлэл хийж, Ажлын хэсгийг дахин байгуулах шаардлагыг тавьлаа.

Ажлын хэсгийн бүрэл­дэхүүнд багтаагүй хүн шалгалт явуулахад оролц­сон, хууль зөрчсөн үйлдлийг хамгаалан өөгшүүлсэн, ашиг сонирх­лын зөрчилтэй зэрэг үндэслэлээр Ажлын хэсгийг татан буулгах тухай шаардлагаа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад  өнөөдөр (2019.08.07) хүргүүлсэн юм. 

Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, дүгнэлт гаргах ёстой байсан ч хурлаа хойшлуулжээ.

"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяраас "Сауд гоби коэл транс" компанийг шалгах Ажлын хэсгийг татан буулгах шаардлага хүргүүлэх болсон талаар тодрууллаа. 


-Та бүхэн асуудлыг мэдэж байгаа. Сэтгүүлчдийг БОАЖЯ руу оруулах боломжгүй гэж байгаа учир Ажлын хэсгийн даргыг гарч ирэхийг хүлээж байна. Тэр хооронд та бүхний сонирхсон асуултад хариулт өгье. 

"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", "Эрс шинэчлэл" хөдөлгөөн зэрэг ТББ, Иргэний нийгмийн бусад байгууллагууд шаардлага хүргүүлж, удаа дараа шаардсаны үндсэн дээр Тост, Тосон бумбад үйл ажиллагаа явуулж байгаа "Сауд гоби коэл транс" компанийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулагдсан. "Эрс шинэчлэл" хөдөлгөөний тэргүүн Д.Энхбат бид хоёр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат болон БОАЖ-ын Дэд сайд Ц.Батбаяр нартай Ажлын хэсэг байгуулагдсаны дараа уулзсан. Тэдний зүгээс шалгалт явуулж байгаа нөхцөлд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхгүй байх, шалгалтын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Энэ дагуу Ажлын хэсэг шалгалт хийх болсон тухай мэдээллийг л бид түгээсэн. Түүнээс биш ямар нэгэн байдлаар Ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэл хүргээгүй. Гэтэл Ажлын хэсгийг газар дээр нь очиж ажилласан цагаас эхлээд Ажлын хэсэгт багтсан Уул уурхайн яамны газрын дарга, Ажлын хэсэгт огт багтаагүй Шинжлэх ухааны академийн ажилтан зэрэг хүмүүс хэвлэл мэдээлэлд андуу ташаа мэдээлэл тарааж эхэлсэн. Хувь хүнийхээ өөрийн бодлыг Ажлын хэсгийн дүгнэлт маягаар хэвлэлд ярьсан. Энэ мэт олон зүйлээс үндэслэн энэ Ажлын хэсгийг хууль бус гэж үзэж байна.

Төрийн байгууллагаас Ажлын хэсэг байгуулахдаа хараат бусаар бүрдүүлж, хараат бусаар ажиллуулах ёстой. Харамсалтай нь, "Сауд гоби коэл транс" компанийг шалгах Ажлын хэсэгт Ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд орсон. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй ээ. 

Тухайлбал, 

"Сауд гоби коэл транс" компанийн Байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг баталсан н.Тэмүүлэн гэж хүн энэ Ажлын хэсэгт орсон. Гэтэл тэр нарийвчилсан үнэлгээг Прокурорын байгууллагаас хууль бус баримтад үндэслэсэн үнэлгээ гэж үзсэн. Хууль бус баримтад үндэслэсэн юм бол тэр үнэлгээ өөрөө хууль бус гэсэн үг. Тэрийг баталсан, өмгөөлж хамгаалж байсан яамны хэлтсийн дарга энэ Ажлын хэсэгт багтсан. Нөгөөтэйгүүр, "Одоо байгаа уурхайн эзэмшил газар нь хуулиар хамгаалагдсан ой, усны сан бүхий газартай давхцаагүй" гэж ямар ч судалгаагүй, газар дээр нь шалгаж нягталсан зүйлгүйгээр дүгнэлт гаргасан тус яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга н.Батзаяа гэж хүн энэ Ажлын хэсэгт багтсан. Энэ хүмүүс уурхайг шалгах гэж явах уу, хамгаалах гэж явах уу?

Дээр нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас томилогдсон Газрын дарга газар дээрээс нь шууд "Уурхайн үйл ажиллагаа маш сайн явагдаж байна" гэсэн утга бүхий мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд Ажлын хэсгийнхний хажууд өгсөн. Үүн дээр хэн ч хариуцлага ярьсангүй. Нутгийн иргэд ширгэсэн булаг шандыг үзүүлье гэсэн. Дуртай, дургүй нэг газар очсон. Нутгийн иргэд мэдээлэл өгье гэхээр уулзахгүй, уурхайнхантай яваад өгчихсөн. Үндсэндээ БОАЖ-ын Дэд сайд Ц.Батбаяраас бусад нь Ажлын хэсэгт багтсан ТББ-ын төлөөллийг үл тоомсорлож харьцсан. 

Бид Ажлын хэсэгт багтсанаар наймдугаар сарын 4-нд Улаанбаатар хотоос гарч, Гурван тэс суманд очиж хоносон. Гэтэл тэнд уурхайг шалгах гэж очсон Ажлын хэсгийнхэн маань уурхайн амралтын газарт хуваагдаж хоносон. Нөхцөл байдал ийм л байна. Дээр нь Ажлын хэсэгт багтсан хүмүүс маргааш нь 11.00 цаг болж байхад шалгах газар дээрээ очсон. Оройн 20.00 цаг хүртэл шалгалт хийсэн нэртэй тэнд ажилласан. Энэ хугацаандаа нэг ч удаа Ажлын хэсгийн нэгдсэн хуралдаан хийгээгүй. Ажлын хэсгийн төлөвлөгөө гэдэг зүйл гаргаагүй. Уг нь Ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа л юм бол тодорхой стандарт, хуулийн хүрээнд төлөвлөгөөгөө батлах ёстой. Түүнийхээ дагуу явах ёстой.

Анхнаасаа энэ Ажлын хэсэг ямар ч хууль тогтоомж, дүрэм журам Монгол Улсад огт хамаагүй юм шиг байдлаар аашилж байна. Тиймээс бид БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад хууль зөрчсөн, хууль зөрчсөн үйлдлийг хамгаалан өөгшүүлсэн, илт ашиг сонирхлын зөрчилтэй дээрх Ажлын хэсгийг татан буулгахыг шаардаж байгаа юм.

Түүнчлэн Ажлын хэсгийн нэрийг барьж, тодорхой бүлэглэлийн захиалгаар гаргасан ямар ч дүгнэлт, мэдээллийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн байгууллагын бүх түвшинд хууль бус Ажлын хэсгийн дүгнэлт, мэдээллийг эх сурвалж болгохгүй. Үйл ажиллагаа, шийдвэртээ үндэслэл болгохгүй байхыг тусгасан шаардлагыг бид хүргүүлж байна.

Үүнээс гадна Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд хүсэлт хүргүүлж байгаа. Шаардлагын утгатай адилхан. Энэ хууль бус Ажлын хэсгийг татан буулгах, эсвэл татан буулгах чиглэл өгч ажиллахыг хүссэн. Хоёрдугаарт, дээрх Ажлын хэсгээс гаргасан ямарваа нэг мэдээллийг эх сурвалж болгохгүй, шийдвэрт үндэс болгохгүй байхыг хүсэж байгаа юм. Мөн бүх шатны байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийг нээлттэй сонгон шалгаруулах байдлаар оруулсан Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг өөрөө ахалж ажиллаач ээ гэсэн хүсэлтийг хүргүүлж байна.

Нэг зүйлийг энд хэлэх нь зөв байх. Хэвлэлээр биднийг гүтгэн доромжилсон, Тосон бумбын төлөөх энэ үйл ажиллагаа, шударга тэмцлийг мохоож, гуйвуулах гэсэн мэдээллүүд маш их явж байна. Зохион байгуулалттайгаар. Тиймээс хэвлэл, мэдээллийнхэн болон иргэдийг санаатайгаар мушгин гуйвуулсан худал мэдээлэлд автахгүй байхыг хүсэж байна.

Нөгөөдөр буюу наймдугаар сарын 9-нд Төрийн ордонд "Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлэг болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сошиал орчинд энэхүү үндэсний хэлэлцүүлгийг Иргэний танхимаас шууд дамжуулан хүргэнэ. Үүнийг та бүхэн үзэж, иргэн бүр өөрсдийн дүгнэлтийг гаргаасай гэж хүсэж байна. Мөн тухайн өдөр буюу наймдугаар сарын 9-нд 10:00 цагаас иргэдийн тайван жагсаал Сүхбаатарын талбайд болно. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, бусад яамдуудад хүсэлт, шаардлага хүргүүлэх тайван жагсаал болно. Гарын үсэг цуглуулна. Үүнд иргэдийг оролцож, санал бодлоо илэрхийлээсэй гэж урьж байна. 

ВИДЕО ҮЗЭХ
 

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УБ(64.119.23.33) 2019 оны 08 сарын 16

ажлын хэсгийг огцруулмаарюм. Үнэн чадваргүй хүмүүс ажиллах юмаа

0  |  0
matilda(41.138.89.213) 2019 оны 08 сарын 12

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
seree(202.9.45.11) 2019 оны 08 сарын 14

elbegdorjiin xoid dvrvv gv yu ene zaluu chini

1  |  0
matilda(156.0.214.30) 2019 оны 08 сарын 11

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
зочин(103.194.176.117) 2019 оны 08 сарын 10

Х Мандахбаяраа ганц тосон бумба биш ээ Цогцэций суманд байрлах Ухаа худаг MCS- Оджаргалын хувийн эзэмшил болчихсон бас ТТаван толгой уурхай Д Батэрдэнийн хувийн уурхай болчихсон Мандаловоогийн алтны уурхай Бизнесмэн хатагтай Алтангийх болчихсон шүү дээ цааш нь үргэлжилсэн цуваа гарах байх шүү

0  |  0
zochin (124.158.77.58) 2019 оны 08 сарын 09

shudrag baiy

0  |  0
nasaa(124.158.77.58) 2019 оны 08 сарын 09

mandakhbayriig demjihgv bn

0  |  0
zochin(202.126.89.98) 2019 оны 08 сарын 08

mandahbayariig demjij bna. sain shalgasan ni unen bol demjij bna.

0  |  0
Зочин(66.181.167.48) 2019 оны 08 сарын 08

Ta nar tiim l ekh oronch yum bol Hujaa nartaigaa temtseech, Mandahbayar gej hudlaa shaasan pizdaa bna a

0  |  0
Irgen (103.57.94.245) 2019 оны 08 сарын 08

Mandaxbayariig demjij b.a

0  |  0
Zochin (64.119.17.114) 2019 оны 08 сарын 08

Mandahvayer tand talarhae

0  |  0
hyyhnee(64.119.17.114) 2019 оны 08 сарын 08

Temtsene eh orniihoo gazar shiroog hangaalae shudraga bus zyiliin esreg duu hooliigoo negtgie

0  |  0
зочин(77.111.247.245) 2019 оны 08 сарын 08

Тэммцдэггүй ард түмэн мөхдөг зөв дэмжиж байна.

0  |  0
Top