ШИНЭ ҮЗЭСГЭЛЭН: "Халхын голын ахан дүүс"

2019 оны 08 сарын 08

Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Чита хотноо "Халхын голын аханд дүүс" үзэсгэлэн Монгол Улс, ОХУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "халхын голын ахан дүүс" үзэсгэлэн наймдугаар сарын 6-нд А.К.Кузнецовын нэрэмжит музейд  нээлтээ хийжээ. 

Уг үзэсгэлэн нь анх удаа Чита хотод хоёр улсын хамтарсан үзэсгэлэн тэр дундаа дайны сэдэвтэйгээрээ олон нийтэд танилцуулагдаж буйгаараа онцлог юм.

Үзэсгэлэнгийн нээлтэд 100 гаруй хүмүүс оролцсон бөгөөд есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Тус үзэсгэлэнгээр дамжуулан хүүхэд залуучуудад эх оронч үзлийг сурталчлах зорилготой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top