Ж.Батзандан: Тосон бумбад лиценз олгосон нь МАНАН-гийн гэмт хэрэг

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 09

"Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлэг яг одоо Төрийн ордонд үргэлжилж байна. Үндэсний хэлэлцүүлэгт оролцож буй УИХ-ын гишүүн Ж.Батзандан үг хэлж, шударга ёсны төлөө тэмцлээ цаашид үргэлжлүүлэх ёстой гэдгийг онцолсон юм.

Тэрбээр "Өнөөдрийн хэлэлцүүлэг маш чухал учир энд маш олон хүн, иргэний нийгмийн байгууллагууд, эх орончид цугларсан байна. Тост, Тосон бумбын экологийн тэнцвэр алдагдаж байна, хэсэг компаниуд хууль бусаар байгаль орчныг нь сүйтгэж, уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна хэмээн тэмцэж байгаа иргэдийг цахим сүлжээгээр өдөр шөнөгүй доромжилж байгааг би харж байна.

МАНАН бүлэглэл эх орончдыг доромжилдог, шударга иргэдийг гүтгэдэг болоод удаж байна. Зөвхөн эх орончдоор зогсохгүй бурхан болоочдыг доромжилж байна. Тост, Тосон бумбын нурууг хамгаалах гэж, тэнд байгаа 33 төрөл зүйлийн амьтдыг хамгаалах гэж тэмцэж байсан эх оронч хүү Сүмбээг бид мэднэ. УИХ-ын гишүүд ч Сүмбээгийн талаар хүн итгэхээргүй муу муухай мэдээлэл гаргасан гээч.

Тост, Тосон бумбын нурууны Тусгай хамгаалалттай газар нутгаас 153 мянган га газрыг эрх мэдэлтэй, албан тушаалтай даргын компанид гаргаж өгснийг монголчууд бүгд мэдэж байгаа. Тэрний цаана МАНАН бүлэглэл, бидний таних "сахал"-тай эзэн, "сахал"-ын банк, нам дамжсан бүлэглэл бий.

Тост, Тосон бумбын нурууны цаана явж байгаа хууль бус үйлдэл бол МАНАН бүлэглэлийн үйлдсэн олон мянган гэмт хэргийн ердөө нэг нь. 
Тун удахгүй МАНАН бүлэглэл шударга ёсны өмнө сөхрөн унах болно. Эх орончдын эсрэг олон гүтгэлгийг МАНАН бүлэглэл хийдэг. Ямар их гүтгэлэг, доромжлол дундуур шударга иргэд явдгийг бид мэднэ. Гэхдээ гүтгүүлсэн ч бай, яаж ч дайруулсан бай хамаагүй бүгдээрээ шударга ёсыг хамгаалж, Тост, Тосон бумбын нуруугаа хамгаалж үлдэх хэрэгтэй.

Тост, Тосон бумбын нуруу энэ гайхамшигтай газар нутгийг сүйтгэж байгаа хүмүүст үйлийн үр гэж бий. Засгийн газар гаргасан тогтоол шийдвэрээ хүчингүй болгох ёстой. Б.Чойжилсүрэн, "Сахал" Б.Эрдэнэбилэг, МАНАН бүлэглэл Тост, Тосон бумбаас шуналын савраа татах ёстой.

Өнөөдөр УИХ-ын гишүүдээс Л.Болд бид хоёр л ирлээ. Угаасаа бид ард түмнийхээ талд байсан. Бид хамтдаа энэ тэмцлийг үргэлжлүүлж, шударгаар шийдүүлэх ёстой. Бид та бүхэнтэй хамт байх болно" гэв. 


Тост, Тосон бумба үндэсний хэлэлцүүлэгт 40 гаруй иргэний нийгмийн байгууллагууд, орон нутгийн төлөөлөл үргэлжилж байна. Нийт гурван хэсгээс бүрдэх “Тост, Тосон бумба” Үндэсний хэлэлцүүлэг 19:00 цаг хүртэл Төрийн ордонд үргэлжилнэ. Түүнчлэн шударга ёсны төлөө олон зуун иргэн Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байна.

"Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлгийг ТВ-8 телевиз ШУУД ДАМЖУУЛЖ байна.

БИЧЛЭГ ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(182.160.0.7) 2019 оны 08 сарын 14

Зөв хэллээ. Газар ухаж байгаа хүн бүр тэнгэрээс тэмдэгтэй монгол биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

0  |  0
matilda(156.0.214.30) 2019 оны 08 сарын 11

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
K(122.201.21.3) 2019 оны 08 сарын 14

Eruul sogtuu ni medegdehgui galzuu ...

0  |  1
Би(202.126.88.216) 2019 оны 08 сарын 14

Ямар хууль батлуулж ямар бүтээн байгуулалт хийсэн хүн бэ.

0  |  1
Guest(89.15.237.72) 2019 оны 08 сарын 14

Shal hogiin nowsh, Batzandan bol zugeer l shaar

0  |  1
Top