Х.Мандахбаяр: Асуудлыг хуулийн дагуу, олон нийтийн анхаарлын дунд шийдвэрлүүлэх нь хамгийн том зорилго

Н.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 08 сарын 09

"Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна. Хэлэлцүүлгийг нээж, "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр үг хэллээ.

Тэрбээр "Өнөөдрийн хэлэлцүүлэг хоёр үндсэн зорилго, зорилттой. Тост, Тосон бумба хэмээх байгалийн үзэсгэлэнт газрыг улсын тусгай хамгаалалтад авсан, буцаагдсан гэх мэт олон асуудал байдаг. Өнөөдрийн бидний хэлэлцэх асуудлын хүрээнд энэ бүс нутагт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коэл транс” компанийн талаар нийгэмд янз бүрийн мэдээлэл төрсөн. Үүнээс болж талцал үүсч, ил тод биш, нэг талыг барьсан мэдээлэл гарч байгаа. Тиймээс бүх мэдээллийг нээлттэй болгоё. Төрийн өндөр дээд түвшний бүх шатны төрийн байгууллага, энд оролцоотой, хамаатай төрийн бүх шатны албан хаагчид иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн иргэдэд, цаашилбал Монгол Улсын нийт иргэдэд энэ мэдээллийг нээлттэй болгож, хуулийн дагуу асуудлыг олон нийтийн анхаарлын дунд шийдвэрлүүлэхийг зорьж байна. 

Хоёрдугаарт, Тост, Тосон бумбын төлөөх тэмцэл нь нэг уурхай, нэг сэтгүүлч, нэг иргэний нийгмийн байгууллагын хоорондын мэтгэлцээн болоод байгаа асуудал биш. Монгол Улсад хуулийн засаглал үйлчлэх эсэх, уул уурхай хариуцлагатай байх эсэх, энэ жишгийг тогтоох шийдвэр гаргахыг Монгол Улсын төрөөс шаардах, тодорхой албан тушаалтан байгууллагуудад хүсэлт хүргүүлэх асуудлыг хэлэлцүүлэгт оролцогчид нээлттэй ярьж, шийдвэрээ нэгтгэх нь хэлэлцүүлгийн гол зорилго. Хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг нэгтгэж хүргэх, хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлэх, тодорхой байгууллагуудад хүсэлт хүргүүлэх энэ шийдвэрт нэгдэх нь чухал. Энэ хэлэлцүүлэг аль нэг талыг барьсан хэлэлцүүлэг биш.

“Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлэг хоёр үе шаттай явагдаж байгаа. Анхан шатны хэлэлцүүлэг Өмнөговь аймагт долдугаар сарын 29-нд болж, 350 хүн оролцсон. Өнөөдрийн хоёрдугаар шатны хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, УУХҮ, БОАЖЯ зэрэг төрийн байгууллагууд, 40 орчим иргэний нийгмийн байгууллагын 120 гаруй хүн оролцож байна. Орон нутгаас 60 гаруй хүн ирснээс 40 нь Гурван тэс сумаас ирсэн. Тэд 1000 гаруй км зам туулж, өнөөдрийн хэлэлцүүлэг оролцож байгаа юм шүү. Хэлэлцүүлэгт амжилт хүсье" гэв. 

БИЧЛЭГ ҮЗЭХ
 

"Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлгийг ТВ8 телевиз шууд дамжуулан хүргэж байна. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.43.81) 2019 оны 08 сарын 11

Sain sudlah zuv bh

0  |  0
Zochin (103.57.92.204) 2019 оны 08 сарын 09

Тэр уйлж унжаад байгаа нөхөр арай шүү, угаасаа нэг шалчигнасан жүжигчин гар байгаан, өөрөө хажууд нь 10 км хүрэхгүй зайд өсөх зоос компанид газар ухаад л явж байдгыг нь мэдэх юм бн

0  |  0
zulaa(194.59.249.194) 2019 оны 08 сарын 09

vnen bsn ym bol ail hediin shiideh bsn shd e

0  |  0
zulaa(194.59.249.194) 2019 оны 08 сарын 09

vnen bsn ym bol ail hediin shiideh bsn shd e

0  |  0
zulaa(194.59.249.194) 2019 оны 08 сарын 09

vnen bsn ym bol ail hediin shiideh bsn shd e

0  |  0
hongoroo(82.223.55.74) 2019 оны 08 сарын 09

yagaad ingeed baidag ym bei ta nar bolioj vzii tehvv

0  |  0
dolgoon(185.245.84.118) 2019 оны 08 сарын 09

boliochee ta nar neren

0  |  0
otgoo(82.165.75.236) 2019 оны 08 сарын 09

neexel suuli yriasan hvmvvs baih yma timel svrhii baisan ym bol ail hediin ter suuli uls toron baigaliin tarhan shaztai gazaruudan hamaagalhan ysiin bei

0  |  0
hvrel chuluun(194.187.251.173) 2019 оны 08 сарын 09

ysn ard tvmne bododgvi ym be ?ysn amia hicheesen hvmvvs be?

0  |  0
bat baaatar(185.189.115.144) 2019 оны 08 сарын 09

eh oronoo gesiin bol gazar shoroogon tegj svdlvvhesen ym ta nar tatan buulgah bsan shde hezee hoin ingejyriad ta nar yaah ym bei hudalaa neg songuul dohood irheer ingej yriachaal daraan ydag bileede neren songuuliin verel hudalaa ta nar ingej bolohgvi shde ard irged an amitanaa gazar shoroogon anhanaasal hairal hamgaailah estoi shde

1  |  0
Top